МАН-ын Их хурал түр завсарлалаа. Үдээс өмнөх хуралдааны эхэнд МАН-ын дарга М.Энхболд илтгэл тавьсан. Үүний дараа Мандатын комиссын илтгэл, Хяналтын ерөнхий хорооны тайланг сонслоо. МАН-ын Их хуралд оролцохоор Баян-Өлгий аймгаас хүрэлцэн ирсэн 13 төлөөлөгчийг хасаж, Улаанбаатар хотоос 30 төлөөлөгч нэмээд байсан. Үүнийг эсэргүүцсэн төлөөлөгчид хурлын зааланд ‘болъё’ хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн хашгирч, Баян-Өлгийн төлөөлөгчдийг Их хуралд оруулахыг шаардав.
Иймд Мандатын комисс дээрх асуудлыг зохих ёсоор шийдэж, Баян-Өлгийн төлөөлөгчдийг оруулав.
Үдээс хойших хуралдаан намын дүрмийн шинэчлэл, мөрийн хөтөлбөр гэсэн сэдвүүдээр үргэлжлэх юм.
Т.Давааням