Сошиал хэрэглэгчдийн фэйсбүүк хаягийг хакердан, бусдаас мөнгө залилах тохиолдол цөөнгүй гарсныг бодит жишээ баримттайгаар цагдаагийнхан сэрэмжлүүлж буй. Энэ үйлдлийн эзэн холбогдогчоор хэд хэдэн хүнийг ч шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа билээ.
Хэний ч хаяг руу сурамгай нэвтэрдэг гэмт этгээдүүдийн халдлагад дархан аварга Г.Өсөхбаяр хүртэл өртжээ.
Саяхан “Алдар” спорт хорооны дарга, Дархан аварга Г.Өсөхбаярын фэйсбүүк хаягийг хакердан, танилуудаас нь мөнгө зээлэхийг завдсан байна. Ингэхдээ аваргыг гадаадад яваа мэтээр ойлгуулж, дүүд нь мөнгө хэрэг болсон тул түр зээлэхийг хүсчээ.
Мөнгө хүссэн захиа бичихдээ луйварчид ямар ч шалтгаан зохиож хэлдэг тул магадгүй танд ийм зүйл тохиолдвол эзэнтэй нь заавал холбогдож, асуудлыг тодруулахыг зөвлөе.
Б.ЭНХ