БНХАУ-ын 2 тэрбумыг дэд бүтэц татахад зарцуулна

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын 2 тэрбумыг дэд бүтэц татахад зарцуулна

БНХАУ-ын 2 тэрбумыг дэд бүтэц татахад зарцуулна

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар 2018 оны mөсөв батлагдсантай холбогдуулан өнөөдөр /2017.11.20/ Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг хийж байна. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон хэлтэс, харьяа агентлагуудын дарга, албан хаагчид, нийслэлийн 9 дүүргийн иргэдийн төлөөлөл оролцлоо. 

Төсвийн хуульд зааснаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг  арваннэгдүгээр сарын 25-нд багтаан Нийслэлийн Засаг дарга нийслэлийн ИТХ-д өргөн барина. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ирэх арванхоёрдугаар сарын 5-нд багтаан Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг батлах үүрэг хүлээж байна. Энэ тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хэллээ.

 

“2018 онд Улаанбаатар хотын хөгжлийг хороодод чиглүүлэх бодлого барьж ажиллана. Замын цагдаагийн урд талын уулзварын ажил ирэх жил эхэлнэ. Мөн Сонсголон, Яармагийн гүүр болон Налайх, Чойрын замын ажил мөн эхэлнэ. Үүнээс гадна түрээслэх, өмчлөх орон сууцны ажил эхэлж байгаа. Эхний ээлжинд 1002 айлын орон сууцны ажил эхлүүлнэ. 2020 он хүртэл түрээсийн орон сууцыг хамгийн багадаа 10 мянгад хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилготой орц, гарцыг чөлөөлнө. Мөн БНХАУ-аас орж ирэх 2 тэрбум төгрөгийг  Улаанбаатар хотын алслагдсан хороодууд болох Баянхошуу, Толгойт, Хандгайт, Шаргаморьт, Дарь-Эх, Гачуурт зэрэг газарт усан сан, инженерийн дэд бүцийн бүх шугам татах ажлыг хийхэд зарцуулна.  2017 оны төсвийн 60 орчим хувь дэд бүтэц, барилгын ажилд зарцуулагдсан байдаг. Түүний нэгэн адил ирэх жилийн төсвийн ихэнх хувийг дэд бүтэц, барилгын ажилд зарцуулахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хэллээ. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж