Ц.Нямдорж Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав

Ц.Нямдорж Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Израиль Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цви Хэйфецийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улс болон Израиль Улс хоорондын түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж, дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжиж, уулзалт яриа хэлэлцээ тогтмолжиж байгаа явдалд баяртай байгаагаа илэрхийлсэн. Уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудал, харьяа байгууллагын үйл ажиллагааг товч танилцуулахын зэрэгцээ цагдаа, хил хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризм болон цахим гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, улмаар Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломжийн талаар хэлэлцэв.

Мөн хууль сахиулах салбарын алба хаагчдын чадавхийг бэхжүүлэх, багш, мэргэжилтэн урьж ажиллуулах саналыг тавьж, хоёр орны төлөөлөгчдийг ойрын хугацаанд харилцан айлчлуулахаар тохиролцов.

Эх сурвалж: ХЗДХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж