Фам Бинь Минь Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

Фам Бинь Минь Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзав

Фам Бинь Минь Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзав

Вьетнамын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь энэ сарын 16-ны өдөр Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзан, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Хоёр улсын улс төрийн харилцаа идэвхжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжсоныг талууд тэмдэглээд, цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдэв. Өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, талуудын хэлэлцэн тохирсон асуудлыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаар тогтов. Тухайлбал, 8 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол, ЗГХК-ийн 16 дугаар хуралдаанаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголоос гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, Вьетнамаас тахиа, гахайны гүн хөлдөөсөн мах, далайн бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохирсныг урагшлуулах нь зүйтэйг тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд Элчин сайд Д.Билэгдорж АПЕК-ийн Дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсан талд баяр хүргээд, хоёр талын харилцааны хүрээнд ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал, мэдээлэл солилцлоо.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж