Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсч байна

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсч байна

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсч байна

Лондоны үнэт металлын биржид тонн цэвэр зэсийн үнэ 2017 оны аравдугаар сарын дунджаар 6797.4 ам.доллар болж, өмнөх сараас 3.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 43.6 хувиар өссөн байна. Харин нэг унц алтны үнэ дунджаар 1280.1 ам.доллар болж, өмнөх сараас 34.9 ам.доллараар буурч, өмнөх оны мөн үеэс 13.5 ам.доллараар өсчээ.

Тэгвэл Нью-Йоркийн худалдааны биржид нэг баррел газрын тосны үнэ дунджаар 51.7 ам.доллар болж, өмнөх сараас 1.1 ам.доллараар нэмэгдсэн бол өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар өсчээ.

Ийнхүү зэсийн үнийн өсөлтийн циклийг манай улс ашиглаж эдийн засгаг өсгөх боломж бүрдсэнийг эдийн засагчид онцлов.

Ц.МЯГМАР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж