Оффшор данстай монголчуудын жагсаалт үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

Оффшор данстай монголчуудын жагсаалт үргэлжлэв

Оффшор данстай монголчуудын жагсаалт үргэлжлэв

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум татваргүй бүсэд хөрөнгөө нуусан дэлхийн томоохон бизнесменүүд, төрийн тэргүүн нар, нэр нөлөө бүхий улстөрчид, урлаг, спортын алдартнуудын нэрсийг зарлаж байгаа билээ. 

Тэд өнгөрсөн хугацаанд Панамын баримтуудыг дэлгэж, татвараас зайлсхийсэн хүмүүсийг дэлхий нийтэд зарласан бол 2017 оны арваннэгдүгээр сарын эхээр Парадайз баримт буюу ‘Диваажингийн баримт’-д нэрс нь багтсан хүмүүсийг ээлж дараатайгаар зарлаж эхэллээ. 

Парадайз буюу ‘Диваажингийн баримт’-д монголчуудын нэрс ч багтсан байна. Тодруулбал, “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Баттүшиг, ‘Бодь интернэшнл’ ХХК зэрэг 16 хүний нэрийг харж болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах жагсаалт дахь нэрс дээр дарж, үзнэ үү!

 

  1. Чүлтэмсүрэн Ганхуяг

  2. McGay – Douglas John

  3. Очирпүрэв Ганжолоо

  4. Жанчив Оюунгэрэл

  5. Сүхболд Зүчи

  6. Батбаяр Батхишиг

  7. Батболд Баттүшиг

  8. Бат-Оч Төгөлдөр

  9. Батсүх Батцэнгэл

  10. БАЗ-Чулуунбаатар

  11. Бодь Интернэшнл ХХК

  12. Чимэд Энхтайван

  13. Дашдаваа Уянга

  14. Доржнамжим Эрдэнэ

  15. Зоригтбаатар Номундарь

  16. Номундарь Зоригтбаатар

Э.УРАН

Эх сурвалж: offshoreleaks.icij.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж