Наадмаар шатахууны хязгаарлалтыг зогсооно

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Наадмаар шатахууны хязгаарлалтыг зогсооно

Өнгөрсөн тав, зургадугаар сард шатахууны хомсдол нүүрлэж, монголчуудыг дээр дооргүй сандралд оруулсан. Харин энэ сар гарсаар шатахууны хангамж эрс сайжирсан байна. Тиймээс бэлэн мөнгөөр шатахуун худалдан авч байсан иргэдэд тодорхой хязгаарлалт тавьдаг байсан бол баяр наадмын үеэр шатахууныхаа хязгаарлалтыг цуцлах хүсэлтийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт импортлогчдод хандан гаргасан байна. Энэ талаар Газрын тосны газрын дарга Д.Амарсайханаас тодруулахад “Баяр наадмын үеэр иргэдийн шатахууны хэрэгцээ нэлээд өсдөг учраас импортлогчдод хандан шатахууныхаа хязгаарлалтыг зогсоохыг хүссэн. Тиймээс ямар нэгэн асуудал үүсэгүй. Тэгээд ч шатахууны хангамж өмнөх сартай харьцуулахад сайн байгаа” гэсэн хариулт өглөө.

Ж.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж