Галд гурван хүүхэд амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

Галд гурван хүүхэд амиа алдлаа

Галд гурван хүүхэд амиа алдлаа

Сонгинохайрхан дүүрэг, Содон хорооллын хойд талын гэр хороололд гал гарч, гурван хүүхэд нас барсан хэрэг өнгөрсөн баасан гаригт /2017.11.17/ гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 2-3 тоотод оршин суух иргэн Э-ийн таван ханатай гэр нь шатаж 5-12 насны гурван хүүхэд нь гарч чадалгүй нас барсан байна.

Галын дуудлага тухайн өдрийн 14.15 цагт Онцгой байдлын шуурхай утсанд ирж,  дуудлагаар гал унтраах 26 дугаар ангийнхан ажиллажээ. Гал сөнөөгчид очиход гэр бүрэн шатсан байсан бөгөөд галд нэг айлын гурван хүүхэд өртөж амиа алдсан байжээ. Гал юунаас гарсан, талийгаачид нь гаднаасаа цоожтой байсан уу зэргийг тогтоохоор хэргийг тус дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж буй юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж