Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хурцадсан өдрүүд

Хурцадсан өдрүүд

Өнөөдөр эхэлж байгаа Монголын улс төрийн ууган хүчин болох МАН-ын XXVIII их хурлаар энэ нам задрах, задрахгүй юу гэсэн асуулт олон хүний анхаарлыг татаж байгаа. 2016 оны парламентын сонгуулиар үнэмлэхүй олонхийн суудал авсан эрх баригч нам учраас энэ намын задрал, эв нэгдлийн асуудал Монголын улс төр, эдийн засгийн ирээдүйтэй холбоотой. Тиймээс ч энэ их хурлаар хэн намын дарга болж, эрх баригч хүчин цаашид ямар замаар явах нь олны анхаарлын төвд байна.

Гэвч энэнээс дутуугүй нэгэн чухал асуудал өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд орж ирсэн нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилохтой холбоотой өрнөсөн хэрэг явдал юм. Хуулийн процедурын дагуу Монгол улсыг гадаад оронд төлөөлөх Элчин сайдын томилгоог УИХ эхлээд Байнгын хороо, дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх учиртай. Энэ дагуу Б.Хурцын томилгоог өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо хэлэлцлээ. Энэ хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцаас асуулт асууж хариулт авсан. Гэхдээ энэ үйл явц нь асуулт, хариулт гэхээсээ илүүтэй эрх мэдлийн ааг аархлыг харууллаа.

Асуудал хууль тогтоогч Л.Болд жижиг, авлига болоод тагнуулын байгууллагыг дамнан сүүлийн жилүүдэд ажилласан Б.Хурц томдоо байгаадаа биш ийм ялзарсан тогтолцоог бий болгосонд байгаа.

Эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн тулд нэг нэгнээ барьцаалдаг, барьцаалахын тулд хууль хүчний байгууллагыг ашигладаг гаж тогтолцоо ил гарсан хэрэг. Улстөрч нь улс төрч биш, хуульч нь хуульч биш, тагнуулч нь тагнуулч биш болсноо л харуулсан төдий.

Гэвч энэ тогтолцоог ардчиллын бараан сүүдэр мэт ярих нь суусан модоо хөрөөдсөнтэй ижил. Зөв зорилгын төлөө буруу замаар явж байгаа, эсвэл хэсэг хүн мэдсээр байж буруу залж байгаа хэрэг. Буруу залж байгаа бол зөв хүмүүсээр солиход болно. Ингэж солих эрх бидний гарт байгаа. Яагаад бид дөрвөн жилд нэг удаа сонгуульд санал өгдгөө бодоод үзээрэй. Энэ эрхийг бидэнд ардчилал өгч байгаа юм. Гэтэл ийм эрх эдэлж чадахгүй улс орон дэлхийд байсаар байгаа, тэнд хүссэн ч буруу зүйл хийж байгаа хүмүүсээ буулгаж авч чадахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж