Ч.Сайханбилэгийг 28 дахь Ерөнхий сайдаар томилов (2014.11.21)

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Ч.Сайханбилэгийг 28 дахь Ерөнхий сайдаар томилов (2014.11.21)

1921.11.24 Намын төв хорооны шийдвэрээр Б.Данзан тэргүүтэй Д.Лувсанданзан, Ч.Пүрэвжав, Д.Лосол, Ө.Дэндэв нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг Москва хотноо болох Дорно дахины улс түмний хувьсгалт байгууллагуудын анхдугаар их хуралд оролцуулахаар шийдвэрлэв. Уг хуралд Бошгыг халах Залуучуудын эвлэлээс С.Буяннэмэх, орчуулагчаар Б.Ишдорж нарыг илгээжээ.

1924.11.25 Улсын анхдугаар их хурал өндөрлөв. Арваннэгдүгээр сарын 8-25-нд үргэлжилсэн хурлаас Монгол Улсын анхны үндсэн хуулийг хэлэлцжээ.  

1924.11.26 БНМАУ-ыг тунхаглан, Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан гаргав. Анхдугаар үндсэн хуулиар Монгол Улсын нэрийг БНМАУ болгон тунхаглаж, улсын нийслэлийг Улаанбаатар хот гэж нэрлэхээр тогтов. Мөн улсын сүлд, далбаа, тамга зэргийг баталлаа.

1925.11.25 Хянан байцаах яам байгуулагдав.

1934.11.20 БНМАУ-ын  VII их хурлаас Шашныг төрөөс тусгаарлах тухай хууль гаргажээ.

1974.11.25 “БНМАУ-ын Хүндэт иргэн” цолыг бий болгож, Л.И.Брежневт анх удаа тус цолыг хүртээв.

1990.11.25 Батлан хамгаалах яаманд Тамгын хэлтэс шинээр байгуулав.

1998.11.24 Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн хурлаар тус үйлдвэрийн удирдлагын асуудлыг хэлэлцэж, Ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг огцруулж, оронд нь Д.Дорлигжавыг томилов.

2010.11.25 Монгол туургатны хөгжмийн зохиолчдын “Тэнгэрийн дуудлага” хөгжмийн наадам Улаанбаатар хотноо анх удаа болов.

2012.11.26 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, яруу найрагч Ц.Бавуудорж, математикч Т.Жанлав, Р.Энхбат, Ч.Алтаннар, О.Чулуунбаатар нарт 2012 оны Төрийн соёрхол хүртээв.

2014.11.21 УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Ч.Сайханбилэгийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томиллоо.

2014.11.23 Физикч, академич Х.Намсрай төрийн дээд шагнал Чингис хаан одон хүртэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж