Өндөглөсөн наймаалж амьдарчээ

Хуучирсан мэдээ: 2017.11.19-нд нийтлэгдсэн

Өндөглөсөн наймаалж амьдарчээ

Өндөглөсөн наймаалж амьдарчээ

ОХУ-ын Владивосток хотын далайн аквариумд өндгөлсөн наймаалж эсэн мэнд үлдсэн нь гайхамшиг болжээ. 12 килограмм жинтэй энэхүү эм наймаалжийг энэ оны тавдугаар сарын 26-ны өдөр Владивостокийн Русский арлын ойролцоогоос олсон юм. Наймаалжийг “Доригийн эрэлд” хүүхэлдэйн киноны нэг баатар болох наймаалжийн нэрээр Хэнк гэж нэрлэн далайн аквариумд байрлуулжээ. Олдох үедээ Хэнк хээлтэй байсан аж. Ирсэн өдрөө Хэнк аквариумын хамгаалалтыг сэтлэн оргосон ч тэр дороо баригджээ.

Аквариумын ажилтан Елена Молчановагийн Хэнк өндгөө гаргасны дараа түүнийг өлсөж үхнэ хэмээн таамаглаж байжээ. Учир нь, энэ төрлийн наймаалж ердөө ганц удаа өндөглөдөг байна.  Өндгөө гаргасны дараа өндгөө хамгаалан дарж юу ч идэхгүй байсаар үхдэг юм байна.

“Хэнк амьд байсан төдийгүй өгсөн хоолыг идэж байгаа. Байгаль дээр энэ төрлийн наймаалж өндгөө гаргасны дараа өндөгнүүдээсээ огт холдохгүй хоол идэхгүй байсаар үхдэг. Өндгөө гаргасны дараа Хэнк эхэндээ бас хоол идэхгүй байсан. Гэвч хэсэг хугацааны дараа тэр хоол идэж эхэлсэн” хэмээн Елена Молчанова хэлжээ.

Харин харамсалтай нь Хэнкийн өндөгнүүдээс нэг нь ч амьдарч чадаагүй байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж