Саусгоби Ресурсес компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх Захирал Б.Аминбөхийг аравдугаар сарын 11-нд БНХАУ-ын Рижао хотын хорих ангид саатуулагдсан тухай тус компанийн зүгээс өнгөрсөн баасан гаригт мэдэгдлээ гэж Ройтерс агентлаг өчигдөр /2017.11.18 / мэдээлжээ.
Б.Аминбөх нь залилангийн хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.
Ройтерс агентлагаас Рижао хотын хорих ангитай холбогдож, Б.Аминбөхийн холбогдсон хэргийн талаар тодруулахад хариулт өгөөгүй гэнэ.
Б.Аминбөх нь 2015 оны наймдугаар сараас тус компанид ажиллаж эхэлсэн бөгөөд сарын дараа Гүйцэтгэх захирлаар томилогдсон аж. Үүнээс өмнө, тэрбээр National United Resources Holding компанийн захирлаар ажиллаж байжээ.
Ванкуверт төвтэй Саусгоби Ресурсес компанийн хувьд БНХАУ анхдагч зах зээл нь бөгөөд Өмнөговь аймгийн Овоот толгойн ордод үйл ажиллагаа явуулдаг.
Э.УРАН
Эх сурвалж: Ройтерс агентлаг