Улсын арслан Э.Оюунболд, гарьд Н.Ганбаатар нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосон барилдаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш үзүүрлэлээ.
Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааныг анх 2012 онд анх зохион байгуулсан бөгөөд аварга Ч.Санжаадамба хоёр удаа, арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, гарьд Ө.Бат-Орших нар тус бүр нэг удаа түрүүлж байжээ.
2012 онд /256 бөх/
- Түрүү: Ч.Санжаадамба
- Үзүүр: Ц.Содномдорж
- Их шөвөг: Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс
2013 онд /128 бөх/
- Түрүү: Ч.Санжаадамба
- Үзүүр: С.Мөнхбат
- Их шөвөг: Х.Мөнхбаатар, Ө.Бат-Орших
2014 онд /128 бөх/
- Түрүү: Ө.Бат-Орших
- Үзүүр: С.Мөнхбат
- Их шөвөг: Ц.Содномдорж, Б.Гончигдамба
2015 онд /128 бөх/
- Түрүү: П.Бүрэнтөгс
- Үзүүр: Л.Цэрэнтогтох
- Их шөвөг: Ч.Хөхчирэнгэр, Б.Батмөнх
2016 онд /128 бөх/
- Түрүү: Р.Пүрэвдагва
- Үзүүр: Э.Даш
- Их шөвөг: Э.Энхбат, Б.Гончигдамба
2017 онд /128 бөх/
- Түрүү: Н.Ганбаатар
- Үзүүр: Э.Даш
Б.ЭНХ