Ньюс хөтөч: МАН-ын Их хурал эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: МАН-ын Их хурал эхэлнэ

Ньюс хөтөч: МАН-ын Их хурал эхэлнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Үс засуулахад тохиромжгүй

Сумъяа гараг. Билгийн тооллын 2, Эрхтэний тэнгэрт одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • МАН-ын 28-р Их хурал Соёлын төв өргөөнд эхэлнэ.
  • “Бишрэлт” зочид буудалд ‘Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам” салбар дундын зөвлөлгөөн болно.

10.00

  • Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
  • “Нээлттэй нийгэм форум”-д НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн V тайланг олон нийтэд танилцуулах уулзалт болно.

11.00

  • Хангарди ордны Ёслол хүндэтгэлийн танхимд “Нийслэлийн хүүхдийн элч”-ийн андгай өргөх ёслол болно.
  • Хэвлэлийн хүрээлэнд ХӨСҮТ-өөс Монгол улсад болон дэлхий нийтийн ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөх уулзалт, ярилцлага зохион байгуулна.
  • ‘Зэс эрдэнийн хувь’ компанийн хувьцаа эзэмшигч хохирогчид хэвлэлийн бага хурал хийхээр зарлав. Хурал ‘Зууны мэдээ’ сонины мэдээллийн төвд болно.

11.30

  • ‘Зууны мэдээ’ сонины мэдээллийн төвд MAXH-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж