Хонь
Эрч хүч, дур булаам байдал нэмэгдэнэ. Дэмий зүйлд цаг, хүчээ зарцуулахаас зайлсхийх хэрэгтэй. Ажил хэрэгт таатай боломж бүрдэх тул алдалгүй ашиглаарай. Нөлөө бүхий хүний тусламж дэмжлэгийг авч чадна. Хайртай хүн тань анхаарал халамж шаардана. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Та ойрын өдрүүдэд нэлээдгүй зарлага гаргах бололтой.
Үхэр
Чухал ач холбогдолтой долоо хоног. Томоохон ажил хэргийг хойш тавих нь зүйтэй. Сайхан зүйлийг бодож ирээдүйгээ өөдрөгөөр хараарай. Ажлын ачаалал нэмэгдэх боловч тэр хэрээр амжилт таныг хүлээж байна. Санхүүгийн байдал сайжирна. Худалдаа наймаа ашиг орлоготой. Гэр бүлд эв найрыг эрхэмлэж, эелдэг зөөлөн байх хэрэгтэй.
Хамтатгах
Хүсэл эрмэлзэл, эрч хүч дүүрэн долоо хоног айсуй. Ажилтай холбоотой сайхан боломж гарч ирнэ. Багагүй хугацаа зарцуулсан ч үр дүн тааруу байсан ажлаа амжилттай гүйцээх түлхүүрийг олно. Амжилтаа тэмдэглэхдээ бэлдээрэй. Ганц бие хүмүүс онцгой нэгэнтэй учрах бололтой. Орлого, зарлагаа сайтар хянаж, жижиг сажиг гэлтгүй аливаа зүйлд няхуур хандаарай. Эрүүл мэнддээ анхаарч, амин дэмээр эрч хүчээ нөхөөрэй.
Мэлхий
Мэдлэг, чадвараа зөв ашиглаж чадвал ажил дээр өсч дэвших боломж нээгдэнэ. Бусадтай хамтран ажиллахдаа анхааралтай, хянуур байхыг хичээгээрэй. Гэр бүлийн харилцаанд тааламжтай. Шинэхэн хосуудад баярт үйл явдал тохионо. Санхүүгийн байдал сайнгүй байх бололтой. Эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэх хэрэгтэй.
Арслан
Энэ долоо хоногт таны сэтгэл санаа өөдрөг байж, амьдралын баяр баясгаланг мэдэрнэ. Долоо хоногийн эхээр орлого нэмэгдэж, санхүүгийн байдал сайжирна. Таны бүтээмж өндөр байх бөгөөд нэг дор олон ажлыг амжилттай гүйцэтгэнэ. Гэр бүлийн хүрээнд ямар нэгэн баяр тэмдэглэх эсвэл зочин хүлээж авах бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирч, эрч хүч нэмэгдэнэ.
Охин
Таатай долоо хоног. Бусадтай харилцахдаа элэгсэг, найрсаг байснаар ямарваа асуудал, бэрхшээлийг даван гарна. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй. Төлөвлөгөөгүй, гэнэтийн сэтгэл хөдлөлөөр хэрэггүй зүйлд мөнгө үрэх магадлалтай тул дэлгүүр хэсэх хэрэггүй л болов уу. Биед илэрсэн аливаа өвчний шинж тэмдгийг үл ойшоох хэрэггүй. Бусдад мөнгө зээлэх хэрэггүй.
Жинлүүр
Долоо хоногийн эхээр азтай, одтой байна. Мөн энэ үеэр мэдлэгээ дээшлүүлж, суралцахад тохиромжтой. Бизнес эрхлэгчид урт хугацааны ашигтай гэрээ хэлцэл байгуулна. Гэмтэж бэртэх магадлал өндөртэй. Гэрийн цахилгаан төхөөрөмжтэй хянуур ажиллахыг зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, зөв хооллолтын дэглэм бариарай.
Хилэнцэт
Эрч хүч сэргэж, амьдралын идэвх нэмэгдэнэ. Хайртай дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж, сэтгэл санааны тааламжтай байдлыг мэдэрнэ. Ганц бие хүмүүс удаан хугацаанд харилцаатай байж ирсэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх магадлалтай. Гэнэтийн зочин ирэх юм уу төсөөлөөгүй нөхцөл байдал үүснэ. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч эрүүл мэнддээ анхаараарай.
Нум
Амьдралдаа өөрчлөлт хийх цаг иржээ. Бүх зүйлийг эмхэлж цэгцэлж, байх ёстой байранд нь оруулах хэрэгтэй. Ажил хэрэг бүтэлгүйтвэл эрч хүчтэйгээр дахин шинээр эхэл. Долоо хоногийн дундуур найз нөхдөөрөө хүрээлүүлж, цагийг аль болох хөгжилтэй өнгөрөөхийг хичээгээрэй. Хүмүүстэй ярилцах, ойлголцоход амаргүй байх бололтой. Амралтын өдрөөр хэн нэгнийд зочлох эсвэл гадуур хоол идэхэд таатай.
Матар
Хийх ажлаа хойш тавилгүй барьж ав. Долоо хоногийн эхнээс л ажлаа шууд барьж авах хэрэгтэй. Тулгарсан саад бэрхшээл танаас бүтээлч байдлыг шаардаж байна. Гэр бүл, хайртай дотны хүмүүстээ цаг гаргаж, цагийг хамт өнгөрөөхийг хичээгээрэй. Хэт завгүй ажиллахын хажуугаар өөрийгөө мартаж болохгүй. Эрүүл мэнддээ анхаар. Амьдрал гэдэг ажлын цаг биш сэтгэл хангалуун инээмсэглэсэн мөчүүдээр хэмжигддэгийг санаарай.
Хумх
Романтик долоо хоног. Сар таны хайр дурлалын харилцаанд тун тааламжтай нөлөө үзүүлнэ. Ганц бие хүмүүст энэ үеийг алдалгүй хосоо олохыг зөвлөж байна. Харин хосуудын хувьд энэ долоо хоногийг зөвхөн нэгэндээ зориулах болно. Сэтгэл санаанд тань таагүй нөлөө үзүүлдэг хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй. Санхүүгийн нөхцөл байдал таны санааг зовоож байна. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн асуудлыг шийдэж чадна.
Загас
Таны сэтгэл татам байдал нэмэгдэж, хайр дурлалд одтой байх болно. Гэвч гэр бүлээс гадуур харилцаа тогтоох нь танд олон асуудал үүсгэнэ. Ажлын хамт олон, түншүүдийн дунд маргаан гарч болзошгүй. Долоо хоногийн сүүлээр та олон асуудлыг шийдэж, нөхцөл байдлыг хяналтдаа авч чадна. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна. Зүрх, цусны даралт ихсэх өвчнөөс сэрэмжлээрэй.