Дуурийн театрт “Хунт нуур” ирлээ. Үзвэрийн шинэ улирал нээгдсэнээс хойш анх удаа буюу өнөөдөр 17.00 цагаас “Хунт нуур” бүжгэн жүжгийг тайзнаа тавьж байна. Магадгүй, та өнөөдрийн үзвэрээс хоцорсон бол ирэх он гартал хүлээх болох нь ээ. Гэхдээ та дараагийн удаа хоцрохгүйн тулд хуваарийг хадгалаад аваарай.
“Хунт нуур”-тай өдрүүд. Тасалбарын үнэ 30.000 төгрөг.
- 2017.11.19 17:00 цаг
- 2018.01.13 17:00 цаг
- 2018.01.14 17:00 цаг
- 2018.04.15 17:00 цаг
- 2018.05.13 17:00 цаг
П.И.Чайковский ‘Хунт нуур’
- Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балет
- Хөгжим: П.И.Чайковский
- Цомнол: В.П.Бегичев, В.Ф.Гельцер
- Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ, Н.Туулайхүү
- Балетмейстер: Б.Жамъяндагва
- Туслах найруулагч: Ц.Чинзориг
- Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх
‘Хунт нуур’ балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта – Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог бөгөөд ‘Хунт нуур’ нь ‘балет’ хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ.
‘Хунт нуур’ балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмейстр АЖ,ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан юм.
Гол дүрүүд:
- ОДЕТТА – Хорон санаат шидтэний хун болгон хувиргасан сайхан сэтгэлт гүнж
- ОДИЛЛИЯ – Хорон санаат Ротбарт гүнгийн охин
- ХАН ХҮҮ ЗИГФРИД
- РОТБАРТ
- АЛИА САЛБАДАЙ
- ПА-де-труа
- Хатан эх
- Жижиг хунгууд
- Том Хунгууд
- УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцон тоглоно.