МАН-ын 28 дугаар Их хурал арваннэгдүгээр сарын 20, 21, 22-нд болно.
Уг хурлаар МАН-ын даргыг шинээр сонгох учиртай. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл нар МАН-ын даргад нэр дэвшихээ зарлаад байсан бол тэдэн дээр нэмэгдэж, ‘Exclusive’ компанийн захирал Г.Майцэцэг МАН-ын даргад нэрээ дэвшүүлж, өрсөлдөхөө мэдэгджээ.
Тэрбээр МАН-ын Хэрэг эрхлэх газарт энэ тухай холбогдох бичиг баримтуудаа өгсөн байна.
Т.НОМИН