Улсын арслан Э.Оюунболд, гарьд Н.Ганбаатар нарын тэргүүтэй бөхчүүд зодоглож буй уг барилдааныг аварга Ч.Санжаадамба бэртлийн улмаас өнжсөн мэдээлэл байна. Чансаа өндөр бөхчүүдийн барилдаан атлаа өндөр цолтнууд цөөн барилдаж байгааг бөх сонирхогчид шүүмжлэн, аварга, арслангуудыг үгүйлэн, П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, Н.Батсуурь, Ө.Бат-Орших нарын энэ цаг үеийн өндөр цолтнуудыг сураглаж байна.
Алтан бүсийн наадам өчигдөр /2017.11.18/ Ордос хотноо эхэлсэн бөгөөд Монгол, Өвөр монгол, Тажикстан, ОХУ, Франц, Бразиль, Асвтрали, АНУ, Канад болон Хятадын 256 бөх зодоглож байгаа ажээ. Шагналын сан өндөртэй эл барилдаанд арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан нарын 20-иод барилдахаар явсан сураг байна.
Бөхийн өргөөнд болж буй барилдааны тайлбарлагчийн ярьснаар улсын заан М.Өсөхбаяр, Н.Жаргалбаяр, харцага О.Хангай тэргүүтэй бөхчүүд БНСУ-д болж буй сырим бөхийн тэмцээнд оролцож байгаа ажээ.
Б.АНХ