Сэлэнгэ аймгийн Мандал суманд шүлхий өвчин гарчээ. Энд мал бүхий иргэн нэлээд их амьдардаг учраас ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагууд хариуцан хийж байна.
Шүлхий өвчний тархалт ихэвчлэн гадны бүсээс өвчтэй мал оруулж ирсэнтэй холбоотой байдаг. Тиймээс Мандал суманд хөл хорио тогтоож, 17.30 цагт Зүүнхараа өртөөнд ирэх суудлын галт тэрэгнээс бусад нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр хоригложээ.
Т.НОМИН