МАН-ын Бага хурал хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.19-нд нийтлэгдсэн

МАН-ын Бага хурал хуралдлаа

МАН-ын Бага хурал хуралдлаа

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдав. Хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсэг МАН-ын дүрмийн 50 гаруй зүйл, заалтыг өөрчилж боловсруулсан юм. 

Дүрмийн шинэчлэлд,

  • Шийдвэр гаргах түвшинд намын анхан шатны гишүүд оролцдог болох,
  • Удирдах зөвлөл болон Хяналтын хорооны гишүүдийн тоог багасгах,
  • Хариуцлагатай, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэл тусгах,
  • Намын санхүүжилтийн үйл ажиллагааг журмаар зохицуулах,
  • Намын гишүүдийн ёс зүйн асуудалтай холбоотой шинэ бүтэц бий болгох зэрэг асуудлыг тусгаж байгаа аж.

Дээрх төслийг Бага хуралд танилцуулжээ.

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж