
Гэхдээ хил орчмын бүсэд зөрчил гарах тохиолдол буурахгүй байгаа аж. Тухайлбал, Монгол-Хятадын хилд долоон удаагийн 28 хүн, Монгол-Оросын хилд хоёр удаагийн таван удаагийн зөрчил гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчил 11.1 хувиар, зөрчигчдийн тоо 30.3 хувиар тус тус өссөнийг харуулж буй аж.
Монгол Улсын хилд дээрх сард гарсан хилийн зөрчлийн илрүүлэлт 97 хувь, шийдвэрлэлт 93 хувьтай юм байна. Харин хилийн 24 боомтоор 54 орны 423813 зорчигч, 172499 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж, улсын хилийг гадаадаас зөрчсөн 24, дотоодоос зөрчихийг завдсан зургаан хүнийг саатуулан Хилийн тагнуул болон Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 12 хүнд 1,1 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Хуралдаанаар цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, албандаа амжилт гаргасан болон хариуцлага алдсан албан тушаалтны талаар “Эх орны манаа” сонинд нийтэлж байхаар шийдвэрлэжээ.