Сошиалд онцолсон хүмүүс: Б.Хурц, Ж.Батзандан, Харумафүжи, Ц.Энхжин

Хуучирсан мэдээ: 2017.11.19-нд нийтлэгдсэн

Сошиалд онцолсон хүмүүс: Б.Хурц, Ж.Батзандан, Харумафүжи, Ц.Энхжин

Сошиалд онцолсон хүмүүс: Б.Хурц, Ж.Батзандан, Харумафүжи, Ц.Энхжин

News агентлаг долоо хоног бүрийн ням гаригт “Сошиалаар сонин сайхан юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг. Өнгөрч буй долоо хоног улс төр, нийгэм, спорт, тэр дундаа сүмогийн их аварга Харумафүжи болон Японы сүмогийн холбооны сонгуулийг угтсан дуулиан дэгдсэн, үйл явдлаар дүүрэн өдрүүд байв. Энэ тухай тоймлож, топ сэдэв тойрсон топ жиргээг нэгтгэв.
 


ТОП 1

УИХ дахь Аюулгүй байдлын байнгын хороогоор БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилох тухай асуудлыг лхагва гаригт /2017.11.15/ хэлэлцсэн юм. Энэ үед УИХ-ын гишүүн Л.Болд, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын дунд өрнөсөн асуулт, хариулт олны анхаарлыг татаж, сошиалын үндсэн сэдэв болов.

 

ТОП 2

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ долоо хоногт БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Хурцын талаар нээлттэй сонсгол явуулах хүсэлт гаргасан юм. Гэтэл удалгүй энэ асуудалтай холбоотойгоор Ж.Батзандан гишүүн ‘Б.Хурц надад хандаж, “Аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж алж чадна шүү” гэж хэлсэн хэмээн төрийн хамгаалалт хүсэв. Харин энэ тухайд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эрчүүд юм бол эр хүн шиг байх хэрэгтэй. Гурван үг, гурван цохилт даадаг байх хэрэгтэй. Тухайн үед эрчүүдийн хоорондох жижиг маргаан болсон’ хэмээн тайлбар хийсэн юм.

ТОП 3

Японы мэргэжлийн сүмо бөхийн ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж нутгийн бөхтэйгөө маргалдсан дуулианд холбогдсон тул энэ сарын башёг өнжив. Тэрбээр аравдугаар сарын 26-нд тойргийн барилдааны үеэр Таканоива А.Баасандоржтой маргалдаж, шар айрагны шилээр толгойг нь цохисон гэх асуудалд холбогдсон юм. Гэхдээ удалгүй их аварга Хакүхо түүнийг шилээр хүн цохиогүй гэсэн мэдэгдэл хийсэн бөгөөд ёкозүногийн холбогдсон эл дуулианыг сүүлдээ Мэргэжлийн сүмо бөхийн холбооны удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж, Харумафүжиг золиос болгож байна хэмээн түүний ойр дотныхон болон Японы зарим хэвлэлүүд бичсэн юм. Сануулахад 70 дахь ёкозуна Харумафүжи энэ оны есдүгээр сарын аки башёд урамтай барилдан түрүүлж, мэргэжлийн сүмогийн дэвжээн дэх ес дэх түрүүгээ хүртсэн билээ.

ТОП 4

Хятадын Санья хотноо зохион байгуулагдсан ‘Дэлхийн мисс 2017’ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс Ц.Энхжин оролцов. Тэрбээр Их Британийн Кэмбрижийн Урлагийн сургуулийг интерьер, дизайны мэргэжлээр төгсч, Италийн Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайны магистр хамгаалж, Eden Design компанийг үүсгэн байгуулжээ. “Дэлхийн Мисс 2017” тэмцээний оролцогч Ц.Энхжин өчигдөр болсон сүүлийн шатны шалгаруулалтад шилдэг 15 миссийн нэгээр нэрлэгдсэн юм. Түүний энэхүү амжилтыг хэн юу гэж жиргэсэн бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж