Шри-Ланка улсад буддын болон исламын шашинтууд хооронд мөргөлдөөн гарснаас хөл хорио тогтоож, цагдаа, цэргийнхэн хамгаалалтад гарчээ.
Хөл хорио Галле мужид хоёр дахь өдрөө үргэлжилж, 19 хүнийг баривчилсан байна. Мөргөлдөөнийг хүчээр дарахаас өмнө олон тооны байшин барилгыг сүйдэлжээ. Албаныхны мэдээлснээр мусульманчуудын эзэмшлийн голдуу 10 гаруй автомашин, 62 байшин барилга сүйджээ. Дахин хүчирхийлэл гарахаас сэргийлэн оройн 18 цагаас өглөөний 6 цаг хүртэл хөл хорио тогтоосон байна.
Энэ мөргөлдөөн буддын шашинт мотоциклтой эрэгтэй мусульман эмэгтэйг дайрсан ослоос үүджээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА