Аргентины 44 хүнтэй шумбагч хөлөг лхагва гаригт /2017.11.15/ холбоо тасарч, сураггүй болжээ.
“Ара Сан Хуан” нэртэй шумбагч хөлгийг НАСА-гийн судалгааны нисэх онгоцтой хамтран Өмнөд Атлантын далайд эрэн хайж байгаа аж.
Тэгвэл эрэн хайх албаныхан өчигдөр /2017.11.18/ далайн хаа нэгтэйгээс сулхан дохио илрүүлснийг холбоо тасарсан шумбагчийнх гэж найдаж байгаа тухай мэдээллээ. Аргентины батлан хамгаалах яамнаас дохио гарч буй байршлыг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Шумбагчийн байршлыг тогтоохоор хиймэл дагуулын зураг ашиглаж байгаа ч нэмэр болоогүй гэнэ.
Дизель-цахилгаан хөдөлгүүртэй шумбагч хөлөг эргээс 430 км зайтай явж байхдаа холбоо тасарчээ. Шумбагч хөлөг Буэнос Айрэс хотын өмнөд хэсэгт байх баазад хүрэхээр явж байсан аж.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА