Цөмийн цохилт хийх Трампын зарлигийг хориглоно

Хуучирсан мэдээ: 2017.11.19-нд нийтлэгдсэн

Цөмийн цохилт хийх Трампын зарлигийг хориглоно

Цөмийн цохилт хийх Трампын зарлигийг хориглоно

Хэрэв АНУ-ын ерөнхийлөгч цөмийн цохилт хийх зарлиг гаргавал түүнийг хориглон зогсооно гэдгээ АНУ-ын армийн стратегийн командлагч, нисэх хүчний генерал Жон Хитен мэдэгдлээ.

АНУ-ын сенатууд цөмийн цохилт өгөх ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэлэлцсэний дараа тэрбээр ийн мэдэгдсэн аж.  

Зарим сенатууд ерөнхийлөгч Дональд Трамп хариуцлагагүйгээр цөмийн цохилт хийх зарлиг гаргаж магадгүй хэмээн сэрэмжилжээ. Харин зарим нь АНУ-ын ерөнхийлөгчийн эрх мэдэл хуульчдын оролцоогүй хэрэгждэг байх ёстой гэжээ. АНУ нь сүүлийн 40 гаруй жилд анх удаа ерөнхийлөгчийн эрхийн талаар хэлэлцсэн нь энэ аж.

Өнгөрсөн сард Сенат дахь гадаад хэргийн зөвлөлийн дарга Боб Коркер АНУ-ын ерөнхийлөгч дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгааг буруутгажээ. Өмнө нь өнгөрсөн наймдугаар сард Дональд Трамп Хойд Солонгост цохилт өгөхөөр сүрдүүлсэн нь хойгийн нөхцөл байдлыг хурцатгасан юм.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж