Долоо хоногийн ОНЦЛОХ НИЙТЛЭЛ

Хуучирсан мэдээ: 2017.11.19-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн ОНЦЛОХ НИЙТЛЭЛ

Долоо хоногийн ОНЦЛОХ НИЙТЛЭЛ

ГУЧИН ГЭР БҮЛ МОНГОЛЧУУДЫН ДАЙСАН УУ?

Арван жилийн өмнөхтэй харьцуулбал Монгол улсын жилийн төсөв 5-6 дахин тэлсэн нь ердөө ганц салбараас хамааралтай нь уул уурхай. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээгээр, 2016 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын ДНБ 17.2 их наяд төгрөг байсны 2.9 их наяд нь уул уурхайн салбарынх байжээ. Мөн үед улсын хилээр 3.7 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий бүтээгдэхүүн экспортод гарснаас 3.2 их наяд ам.долларынх нь уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнд ногдож байсан байна.

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар ийнхүү давамгай байр сууь эзлэхэд 2006 оноос дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтийн үечлэл таарсан нь нөлөөлснийг дурдах хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн оргил үед нэг тонн зэс 10000 ам.доллар, нүүрс 300 ам.доллар хүрч байсан. Чухам энэ үед л Монголын эдийн засаг 17 хувиар өсч, дэлхийн хэмжээний мэдээ болж билээ.

Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй бөгөөд энэ салбарын зарим бүтээгдэхүүнд ногдуулсан 68 хувийн татвар, залгуулаад энэ салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах зорилгоор гаргасан хууль зэрэг нь уул уурхайд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулагчдын үргээсэн. Энэ үргэлтийн үе нь эрдсийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ унахтай давхацсан юм. Эцсийн үр дүнд нь уул уурхайн экспортоос хамааралтай байсан Монголын эдийн засаг уналтын байдалд ороод байгааг бид харж байна.

Монгол Улс уул уурхайн салбараа нээж, энд маш их хэмжээний мөнгө эргэлддэг болсонтой зэрэгцэн энэ салбар улс төрийн тэмцлийн дэвсгэр сэдэв болсон нь үнэн. Энэ салбараар дамжин хөрөнгөө арвижуулсан, энэ салбарыг ашиглан улс төрийн имиж, карьераа босгосон аль аль нь өнөөдөр бий.

Сүүлийн үеийн үйл явдлуудыг харахад уул уурхайн салбар дахин халуун сэдэв болж байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Монголын баялгийг цөлмөж буй 30 гэр бүл байгаа, тэдэнтэй тэмцэнэ гэдгээ албан тушаалаа авсан өдрөөс мэдэгдсэн бөгөөд тэмцлээ эхлүүллээ.

Дэлгэрэнгүй


ШИНЭ ЗАСГААС ГАЙХАМШИГ ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ

У.Хүрэлсүхийн танхимын ажлыг дүгнэхэд цаг хугацааны хувьд эртдэх ч гайхамшиг хүлээх хэрэггүйг УИХ-аар батлуулсан 2018 оны төсвөөс харж болно.

“Өрийн дарамтыг бууруулна, ард иргэдээ орлоготой болгоно, аж ахуйн нэгжүүдээ ажилтай байлгана” гэх амлалт лоозон болж хувирав. Товчхондоо Монгол Улс ирэх онд татварын орлогоороо л амьдрах боллоо. Хэрэв дэлхийн зах зээлд алт, зэс, нүүрсний үнэ унавал төсөвт 7.2 их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөө нуран унана гэсэн үг. Төсвийн зарлага 9.6 их наядаар хэмжигдэж байгаа бөгөөд 2.4 их наядын алдагдлыг  Олон улсын валютын сангаас орж ирэх валют, мөн Засгийн газраас гаргах бондоор санхүүжүүлэх боллоо. Гэтэл том төслүүд хөдлөх эсэх тодорхойгүй хэвээр үлдэв. Тиймдээ ч ирэх оны төсөв батлагдсан даруйд шинэ танхимын гоёо нь “Цалинтай ээж” хөтөлбөр, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэлэг олгох тухай PR болж хувирав. Шинэ танхим огцорсон засгийнхаа хийсэн ажлаар нэг хэсэгтээ гангарах янзтай.

0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ээжид сар бүр 50 мянга, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгох шийдвэр бол Ж.Эрдэнэбатын танхимд хамаарна.

Тэтгэврийг дунджаар 8 хувиар нэмэх болж, төсөвт 119.5 тэрбум төгрөг суулгасан нь мөн л өмнөх Засгийн газрын санаачлан батлуулсан Ахмад настны тухай хуульд суусан заалттай холбоотой. Дээрх хуульд тэтгэврийг инфляцын төвшинтэй нь дүйцүүлж нэмэхээр зааж өгсөн байдаг.

Дэлгэрэнгүй


АЗ ЖАРГАЛТАЙ ХОТЫН ИРГЭН АВТОБУС УНАХЫГ ‘ХОРИГЛОНО’

Гэрэл зургийг Э.Энхбат

Хүйтний эрч улам чангарч, жавар хайрсан өвлийн өдрүүд ирлээ. Хүйтний улиралд хүмүүсийг чирэгдүүлдэг нэг асуудал бол нийтийн тээвэр. Нийтийн хөл дүүжлэх унаа болсон автобус ажил тарахтай зэрэг ‘буудаг’ нь нийслэлчүүдийг бухимдуулж байна.

Нийтийн тээвэр 07.00-22.30 цаг хүртэл иргэдэд үйлчлэх үүрэгтэй. Гэвч өвлийн улиралд гэгээ тасармагц автобусны бараа сураг алдарч, иргэд олон цагаар буудал дээр хонохоос наагуур болжээ. Ажил тарахтай зэрэгцээд автобус яагаад зогсдог болохыг ‘NEWS’ агентлаг хөндөж байна.

2017.11.13-ны 18.00 цаг. Бидний нэрлэж заншсан Спортын төв ордны баруун талын автобусны буудал дээр 30-40 орчим хүн унаа хүлээгээд зогсож байв. Автобус ирэхгүй удсаар, хүмүүс хүлээсээр. Цаг явсаар. Хөхөө өвлийн хүйтэнд хөгшин залуу гэлтгүй алга хавсарган, дороо дэвхцэх нь холгүй зогсож харагдана. Автобус ирэх зүг харуулдсан хүмүүс хойш урагш алхаж хүлээхдээ хийж байхаа олж ядна.

Хацар нь улаа бутарсан жаал хүү ээждээ ‘Хөл даараад байна’ гэх нь дуулдав. Зарим нь бүр хүлээж тэсэхээ болиод автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүр рүү дулаацахаар орцгоож байлаа. Дэлгүүрт орсон ч автобус ирэх зүгээс нүдээ салгахгүй харсаар л. Арай гэж цаг, хоёр цаг шахам хүлээлгэн ирсэн автобус нь зогсохгүй, хүмүүс араас нь гүйх нь гүйж, хашгирах нь хашгирч хоцров. Хажууд зогсох 50 гаруй насны эгч арга ядаад Нийтийн тээврийн гомдол, саналын утасны жижүүртэй ярьж байгаа нь дуулдлаа. Баахан гомдол тавьсны дараа нөгөөх эгчээс юу гэж хариулсныг нь сонирхвол, зарим автобус 19.30 цаг гээд буух ёстойг диспетчер хэлсэн гэжээ. Ажил тарахаар автобусаа зогсоодог манай нийтийн тээврийнхний тайлбар нэг иймэрхүү.

Дэлгэрэнгүй


ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ! ХҮН БИШ, ХӨГЖИЛ ЯРЬЯ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

2017 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Мэдээж, УИХ-д 65 суудалтай МАН яагаад ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй нь угаасаа ойлгомжтой, татвар төлөгчдийн 55 тэрбумыг төрийн албан хаагчдад тараахаар боллоо.

Үндсэн хуульд байхгүй үндэслэлээр томилгоон дээр хориг тавьсан нь алдаа болсноос Ерөнхийлөгч  УИХ-ын баталсан хууль, тогтоомж, шийдвэрт хориг тавих эрхтэй. Энэ эрхээ эдэлж, 55 тэрбум төгрөгийг тараах парламентын шийдвэрийг эсэргүүцэж хориг тавьсан нь Ерөнхийлөгчийн зөв.

2008-2012 онд засгийн эрхийг барьсан МАН-ынхан “Эх орны хишиг” нэрээр  “Эрдэнэс Тавантолгой”-г Чалкогийн барьцаанд тавьж 350 сая ам.долларыг, “Эрдэнэт”-ээс 250 саяыг, “Оюутолгой”-гоос 250 сая долларыг зээлж аваад халамж болгон хавтгайруулан тараасан нь хямралын үндэс болсон гэж эдийн засагчид одоо ч шүүмжилдэг. Үндсэндээ тэрхүү 800 тэрбум төгрөг өнөөдөр “үзье гэвэл үнс, харъя гэвэл хальс” болсон. “Эрдэнэс Тавантолгой”  өнөөдөр ч Чалкогийн хамаарлаас бүрэн гарч чадаагүй, зах зээлийн үнээс хямд нүүрсээ таван жил нийлүүлэх гэрээтэй. 

Дэлгэрэнгүй


ХАРУМАФҮЖИГИЙН ХЭРГИЙН ЦААНА ЮУ НУУГДАЖ БАЙНА ВЭ?

Сүмогийн түүхэнд ээлжит нэгэн дуулиан дэгдсэн нь Монголоос төрсөн аварга Харумафүжи нутаг нэгт бөхөд гар хүрсэн явдал байв. 

Хэргийн талаар, тэр өдөр болсон явдлын тухай нарийн ширийн зүйлс тодорхойгүй байгаа. Ямартай ч ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж уучлал гуйсан юм.

Ёкозунагийн нэр холбогдсон хэргийн цаана ээдрээтэй асуудал олон бий. Ояката Таканохана, ояката Исэгахама нарын таагүй харилцаа, эрх мэдлийн төлөөх тэмцлийн золиос нь ёкозуна Харумафүжи байж болзошгүй гэх мэдээлэл Японы хэвлэлээр гарч байна. Монгол бөхчүүд хоорондоо үл ойлголцож, нударга зөрүүлэх хэмжээнд хүрсэн нь ояката Таканоханагийн хувьд “аманд ирсэн шар тос” болсон бололтой.

Энэ талаар сүмогийн хүрээнийхэн, өөр бусад дэвжээний ояката нар ч ярьжээ.

Дэлгэрэнгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж