Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Санья хотноо өндөрлөлөө. Энэ жилийн Дэлхийн гоо бүсгүйгээр Энэтхэгийн мисс Мануши Чиллар шалгарлаа.
Энэ жилийн дэлхийн миссийн шилдэг тавд Англи, Кени, Мексик, Энэтхэг, Францын миссүүд шалгаран үлдсэн юм.
Дэлхийн 130 орны миссүүд 20 гаруй хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулсан. Мөн миссүүдийн дунд болдог топ модель зэрэг шалгуурууд явагдаж, шилдэг 40-т үлдэхийн төлөө тэд бүхий л хүчээ дайчлан оролцсон билээ. Эх орноо төлөөлөн оролцон мисс Ц.Энхжин урьдчилсан шалгаруулалтаас шилдэг 40-д орох болзлоо хангаад байсан бөгөөд тэрбээр шилдэг 15 оролцогчийн нэг болж чадлаа.
Ц.Энхжин финалын шалгаруулалтын өмнө буюу өнөөдөр “Мультимедиа төрөл”-ийн ялагч болж, шилдэг 40-д шууд үлдэх эрхтэй болсон билээ. Тэрбээр дараах амжилтуудыг үзүүллээ.
- Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
- Miss Multmedia төрлийн ялагч
- Beauty with a purpose TOP -20
- Miss Sport төрөлд TOP -8
- Miss Top Model төрөлд TOP -30
- Dances of the World TOP -5 гэсэн амжилттай оролцлоо.
БНХАУ-ын Санья хотноо болсон “Miss World 2017” тэмцээний финалын шалгаруулалтыг MNC телевизээр шууд дамжуулан үзүүллээ.
Ч.БОЛОР