Баяраар ямар дэлгүүрүүд ажиллах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Баяраар ямар дэлгүүрүүд ажиллах вэ?

Үндэсний их баяр наадмын зарим арга хэмжээ эхэлжээ. Сур харваа хоёр хоногийн өмнөөс эхэлсэн бол шандас сорьсон хүлэг морьдын уралдаан мөн эхэлсэн байна. Маргааш баярын нээлтийн ажиллагаа болж, улс нийтээрээ долоо хоногийн турш амарна. Харин худалдаа, үйлчилгээний байгууллагууд хуваарь гарган, баярын өдрүүдэд наадамчин олонд үйлчлэх аж. Дараах байгууллагуудын ирэх өдрүүдэд хэрхэн ажиллах хуваарийг сонирхуулъя.

  • Зарим томоохон дэлгүүр баярын өдөр ажиллах хуваарь гаргасны нэг нь “Номин холдинг”-ийн сүлжээ дэлгүүрүүд юм. 11-12 нд “Номин их дэлгүүр”, “Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа” 11.00 -20.00 цаг хүртэл ажиллаж, долдугаар сарын 13-нд 10.00-21.00 цаг хүртэл ажиллах хуваарь гаргажээ.
  • “Боса” сүлжээ дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00-23.00 цагийн хооронд ажиллах бол “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд мөн баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30 -22.00 цагт ажиллах юм байна. Тэгвэл “Скай” их дэлгүүр долдугаар сарын 10-13-нд 10.00-21.00 цаг, “Скай”  хайпермаркет 09.30 – 20.00 цагт ажиллаж, 14-16-ыг дуустал амраад, 17-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах ажээ. 
  • “Нарантуул”, “Хархорин”, “Барс”, “Хүчит шонхор”, “Да хүрээ” зэрэг худалдааны төвүүд маргаашнаас эхлэн амрах аж. Эдгээр зах, худалдааны төвүүд баяр наадмын дараа ердийн хуваариар ажиллана. Тодруулбал,

-“Нарантуул” энэ сарын 18-ны өдрөөс

-“Хар хорин” худалдааны төв энэ сарын16-наас

-“Барс” худалдааны төв энэ сарын 14-нөөс

-“Хүчит шонхор” худалдааны төв  энэ сарын 16-с эхлэн

-“Да хүрээ трейд” техникийн зах 16-ны өдрөөс ердийн хуваариар ажиллах юм байна.

Нэмж сонирхуулахад, бэлэг дурсгал, цэцгийн худалдаа төвлөрсөн “Цэцэг төв” энэ сарын 13-ныг хүртэлх хугацаанд 11.00 -17.00 цагт ажиллах ажээ.

Б.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж