Дэлхийн миссийн титмийн эзэн тодорно

Хуучирсан мэдээ: 2017.11.18-нд нийтлэгдсэн

Дэлхийн миссийн титмийн эзэн тодорно

Дэлхийн миссийн титмийн эзэн тодорно

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Санья хотноо өндөрлөнө. Дэлхийн 130 орны миссүүд 20 гаруй хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулсан. Мөн миссүүдийн дунд болдог топ модель зэрэг шалгуурууд явагдаж, шилдэг 40-т үлдэхийн төлөө тэд бүхий л хүчээ дайчлан оролцож байна. Өнөөдөр зөвхөн шилдэг оролцогчдыг зарлах бөгөөд эх орноо төлөөлөн оролцож буй мисс Ц.Энхжин финалын шалгаруулалтын өмнө “Мультимедиа төрөл”-ийн ялагч болж, шилдэг 40-д шууд үлдэх эрхтэй болжээ. Тэрбээр дараах амжилтуудыг үзүүлээд байна.

  • Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
  • Miss Multmedia төрлийн ялагч
  • Beauty with a purpose TOP -20
  • Miss Sport төрөлд TOP -8
  • Miss Top Model төрөлд TOP -30
  • Dances of the World TOP -5 гэсэн амжилттай байна.

Түүний хувьд People’s choice буюу Ард түмний сонголт төрөлд тэргүүлж чадвал финалын 15 оролцогчийн нэг болох юм. 

БНХАУ-ын Санья хотноо болж буй “Miss World 2017” тэмцээний финалын шалгаруулалтыг өнөөдөр 18.30 цагаас MNC телевизээр шууд дамжуулан үзүүлнэ. 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж