НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалаа маргааш болно. Тодруулбал, 2017 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол 19-ний Ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иймд, иргэн та 2017 оны аравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн сугалааны супер шагнал нь 50 сая төгрөг аж. Үүний өмнөх тохирлоор 500 сая төгрөгийн азтан тодорсон юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ