"Нүдээ нээ" жагсаал боллоо

Хуучирсан мэдээ: 2017.11.18-нд нийтлэгдсэн

"Нүдээ нээ" жагсаал боллоо

"Нүдээ нээ" жагсаал боллоо

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх “Нүдээ нээ” нэгдсэн жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэхүү жагсаалд хөдөө орон нутгаас хүмүүс ирж оролцож байгааг зохион байгуулагчид нь хэллээ.

‘Лантуун Дохио’, ‘Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллагууд хамтран санаачилж нийгмийг хүчирхийлж буй бусармаг гэмт хэрэг, түүнийг гарах нөхцөлийг нь бүрдүүлээд байгаа дүрэм журмыг өөрчлөхийн тулд “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд хоёр долоо хоног өнгөрсөн. Энэ хугацаанд 32 мянга гаруй хүн уг хөдөлгөөнд нэгджээ.

Энэхүү үндэсний хөдөлгөөнд нэгдсэнээр хүн бүр өөрийн иргэний үүргээ ухамсарлан хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгөрөлгүй шаардлагатай тохиолдолд 102, 107, 108 дугаар руу мэдээлж байхыг жагсаалд оролцогчид уриалав. Мөн өөрийн үр хүүхдүүддээ цаг гаргаж тэднийг ямар нэг эрсдэлд орохоос нь өмнө хамгаалж байхыг эцэг эхчүүд томчуудад санууллаа.

Тэд Засгийн газарт хандаж шаардлага хүргүүлж байгаа юм. Тэд

  • Хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчтой ажиллах тусгай хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, эцэг эх, насанд хүрэгчдэд зориулсан гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх, сургалтын төлөвлөгөө боловсруулан сургалтыг тогтмол зохион байгуулдаг байх,
  • -Хүүхдийн эрхийн улсын байцаагчийг бэлтгэн ажиллуулж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх,
  • -Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх байгууллага, ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах,
  • -Хүүхдэд хууль мэдэхгүй байснаар эрхээ хамгаалуулах талаар аль ч түвшинд санал, гомдол гаргахгүй байхад хүрэх магадлалтай тул өөрийг нь хамгаалдаг, өөртэй нь хамааралтай хуулийн мэдлэгийг багаас нь олгож, эрх зүйн боловсролтой иргэн болохыг зааж сургах,
  • -Гэр бүлтэй ажиллах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, ажилтнуудаа мэргэшүүлэх, чадавхжуулах, мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах хэрэгтэй”-г Засгийн газраас шаардаж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж