Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гран при ангиллын тэмцээн өчигдөр/2017.11.17/ Нидерландын Гааг хотод эхэллээ. Тус тэмцээнд 41 орны 231 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорсон бол өнөөдөр эрэгтэйчүүд ийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
Монгол Улсаас өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Цэрэннадмид нар барилдана.
“Hague 2017” гран при тэмцээнд манай улсаас нийт 10 жүдоч оролцож байгаагаас өчигдөр татамид гарсан таван жүдочийн дөрөв нь медальт байранд шалгарлаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү, 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу жүдоч Б.Амартүвшин болон эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний эхний өдөр 12 улс ямар нэгэн медаль хүртсэнээс Косово улс тэргүүлж, Монгол, Турк, Укриан, Герман, ОХУ-ын баг тамирчид удаалж байна.
“Hague 2017” гран при тэмцээний фото агшин:
АЛТАН МЕДАЛЬ:
- Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү
ХҮРЭЛ МЕДАЛЬ:
- 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин
- залуу жүдоч Б.Амартүвшин
- эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг мөнгөн медаль хүртлээ.
Ч.БОЛОР