Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гран при ангиллын тэмцээн өчигдөр/2017.11.17/ Нидерландын Гааг хотод эхэллээ. Тус тэмцээнд 41 орны 231 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорсон. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
Монгол Улсаас өнөөдөр гурван жүдоч барилдана. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар эхний тойрогт ОХУ-ын Ломидз Лашатай барилдах бол Н.Хадбаатарын эхний учраа Испанийн Р.Явир юм. Энэ жинд нийт 29 бөх багтсан бөгөөд Ц.Цогтбаатар “В”, Н.Хадбаатар “С” хэсэгт багтжээ.
Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Цэрэннадмид барилдах бөгөөд тэрбээр эхний тойрогтоо Сербийн О.Яванатай оноолт таарсан байна.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү түрүүллээ
“Hague 2017” гран при тэмцээнд манай улсаас нийт 10 жүдоч оролцож байгаагаас өчигдөр татамид гарсан таван жүдочийн дөрөв нь медальт байранд шалгарлаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү, 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу жүдоч Б.Амартүвшин болон эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний эхний өдөр 12 улс ямар нэгэн медаль хүртсэнээс Косово улс тэргүүлж, Монгол, Турк, Укриан, Герман, ОХУ-ын баг тамирчид удаалж байна.
Тэмцээний хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16.00-с эхлэх бөгөөд шигшээ барилдааныг 23.00 цагаас хүлээн авч үзээрэй.
ШУУД ҮЗЭХ: https://live.ijf.org, http://judolive01.lb.judobase.org
Ч.БОЛОР