Дэлхий нийтээр зам тээврийн осол, эндэгдэлд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн “Ням” гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсын хэмжээнд “Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тэдгээрийн дурсгалыг хүндэтгэх” өдрийг дөрөв дэх жилдээ Гандантэгчэнлин хийд, Зам цагдаагийн газраас хамтран тэмдэглэхээр болжээ. “Хүсээгүй дайныг зогсооё” нэгдсэн уриан дор зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд өнөөдөр ерөөл хуржээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ