Оддын доорх тансаг ”шилэн өрөөнүүд”

Хуучирсан мэдээ: 2017.11.18-нд нийтлэгдсэн

Оддын доорх тансаг ”шилэн өрөөнүүд”

Оддын доорх тансаг ”шилэн өрөөнүүд”

1. Le Domaine Des Bulles

Францын Мартиникийн арал дээрх энэхүү эко лоож үйлчлүүлэгчдээ цэвэр агаар, эрдэс, ус гэсэн гурван үнэт зүйлийг санал болгодог байна. Халуун орны өтгөн ногоон ургамал модоор хүрээлэгдсэн энэхүү амралт сувилалд Карибын тэнгисийн онцгой амттан бүхнээр зочдоо дайлдаг гэнэ. Зочид массаж хийлгэж, жакуззид амарч тайвширсны дараа энэхүү эко лоожид оддыг харж, сайхан нойрсохын тулд нэг хоногийн 159 ам.доллар төлдөг.

2. Байгалийн зочид буудал Неллим

Финланд дахь Лапландын ууланд байрладаг байгалийн зочид буудал Неллимд уламжлалт өрөөнүүдээс гадна Аврора хэмээх шилэн дээвэртэй өрөөнүүд бий. Шөнийн тэнгэрт гялалзах оддыг харан, өвлийн шөнө дулаахан, тухтай унтах шиг жаргал хаана байх билээ. Харин өдөр нь цаа бугын фермээр зочилж, ууланд явган аялж, өвлийн байгалийн үзэмжийг нүдээр харж, баясах боломжтой.  Неллимд нэг хоноход 364 ам.доллар төлөх ёстой.

3. Бөмбөлгөн лоож

Хэрэв та Исландад туйлын туяа эсвэл шөнө дундын нарыг үзэхээр очих гэж байгаа бол тэндхийн Бөмбөлгөн лоожид хоноод явахад харамсахгүй. Исландын хамгийн том хот Рейкьявикээс  машинаар 70 минут явж, алдартай Бөмбөлгөн лоожнуудад хүрнэ. Тэнд насанд хүрсэн хоёр хүний, бас хүүхдийн лоож тусдаа байдаг. Бөмбөлгөн лоожид хоноход та өвлийн шөнө харагддаг туйлын туяа мөн зуны оройн нар жаргахыг 568 ам.доллараар харах боломжтой.

4. Шөнийн тансаг кэмп

Йорданы эзгүй цөлд шөнийг өнгөрүүлэх нь таван одтой зочид буудалд хоносноос илүү таатай бас ер бусын.  Вади Рум шөнийн тансаг кэмп дэх шилэн лоож  хоёр хүний том ортойгоос гадна угаалгын өрөөтэй. Цөлийн шуурга болсон ч та үхсэн мэт нам унтаж чадна. Кэмпийн зочин тэмээ унаж, элсэн дээр гулгах боломжтой.  Эзгүй цөлийн тансаг буудалд нэг хоноход 282 ам.доллар төлөхөд хангалттай гэнэ.

5. Attrap’ Reves

Хэрэв та том шилэн хорго дотор хонож үзэхийг хүсэж байгаа бол Attrap’ Reves танд Францын дөрвөн өөр газарт байгаа бөмбөлгөн зочид буудлаас сонголт хийхэд тань тусалж чадна. Байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулах бүтээгдэхүүнээр хийсэн энэхүү шилэн хоргонууд бүгд телескоптойгоос гадна дарс захиалан авчруулж, жакуззид сууж ч болно. Шилэн хоргонд нэг шөнө хоноглоход 128 ам.доллар.

6. Хойд туйлын сувилал

Финландын Kakslauttanen амралт сувилалд 65 шилэн гэр буудал байдаг. Шилэн гэрүүд дөрвөөс найман хүний багтаамжтай. Угаалгын өрөө мэдээж бий. Сантагийн байшингаас унаагаар ердөө таван минут яваад хүрнэ. Улирлаас шалтгаалан үзвэр, үйлчилгээ нь өөр боловч жилийн ямар ч улиралд тэнд хоноглоход ер бусын амралт болдог. Хойд туйлын шилэн гэрт нэг хоноход 410 ам.доллар төлдөг.

7. Айре де Барденас зочид буудал

Испанийн төв дэх Айре ден Барденас зочид буудал уламжлалт люкс зэрэглэлийн өрөөнүүдээс гадна бөмбөлгөн өрөөнүүд ч байдаг. Жуулчид өдөр нь Европын хамгийн том цөлд байгуулсан Барденас дархан цаазат газрын ойр орчим явган аялал хийж,  оливын тосны үйлдвэрээр зочилдог. Өөр ертөнцөд очсон мэт мэдрэмжийг бодит болгоход та ухаалаг утсаа унтраахад л хангалттай.  Оддын доор үдшийг өнгөрүүлэхэд жуулчид тэнд 311 ам.доллар төлдөг байна.

8. Бөмбөлгөн лоож

Энэтхэгийн далай дахь Мадагаскар арлаас холгүй орших Мавритан арал дээр та энэхүү бөмбөлгөн лоожийг олж магадгүй.  Цайны ургамал дунд барьсан бөмбөлгөн лоож нэг гэр бүлийн дөрвөн хүн багтах зайтай аж. Бөмбөлгүүд тус бүрдээ агааржуулагч, ариун цэврийн өрөөтэйгээс гадна эко бие засах хэсэгтэй. Лоожинд амарч тухлахыг хүссэн хүн  363 ам.доллар төлөх бөгөөд өглөөний цай, өдрийн зоогоор үйлчилж, байгалийн явган аялал, завины аялалд хөтөч дагаж явдаг гэнэ.

9. Лапландын алтан титэм буудал

Финландын хамгийн том цанын баазаас хэдхэн милийн зайд энэхүү алдартай “Алтан титэм” буудал байдаг ажээ. Их хотын чимээ шуугианаас дайжсан хүмүүс эндхийн шилэн дээвэртэй зочид буудлыг зорьдог гэнэ. Хэдий алслагдсан бөглүү газар ч гэлээ эндээс таван одтой зочид буудлын үйлчилгээ ариун цэврийн өрөө, wi-fi  болон гал тогоо бий. Туйлын туяаг харахын тулд тийш зүглэгчид хоногт 622 ам.доллар төлөхөөс огтхон ч цааргалдаггүй байна.

10. Фин маягийн лоож

Умард Ирландын өтгөн ойд байрладаг Фин маягийн лоожинд амрахаар дэлхийн том хотуудаас хүмүүс ихээр очдог.  Учир нь тэнд таван одтой зочид буудлынх шиг үйлчилгээ үзүүлдгээс гадна лоож болгонд шөнө оддыг дурандах телескоп суурилуулсан байдаг.  Массаж үйлчилгээ авч, явган аялал, загасчлах аялалд оролцох бол мессеж бичихэд л хангалттай аж. Өтгөн ойн дундах Фин маягийн лоожинд амрахад нэг хоног нь 297 ам.доллар гэнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж