Ирэх онд сайд, дарга нар хэдийг "үрэх" вэ?

Хуучирсан мэдээ: 2017.11.18-нд нийтлэгдсэн

Ирэх онд сайд, дарга нар хэдийг "үрэх" вэ?

Ирэх онд сайд, дарга нар хэдийг "үрэх" вэ?

2018 оны төсвийг УИХ арваадхан хоног хэлэлцээд батлав. Эрх баригчид энэ удаад төсөв дээр олигтой ажиллаж чадсангүй. Б.Чойжилсүрэнгийн өргөн барьсан төсвийг буцаан, Ч.Хүрэлбаатарын оруулж ирсэн төсөвт аймаг бүрт долоон тэрбумыг өгөхөөр УИХ баталлаа. Жилийн жилд төсөв алдагдалтай баталлаа гэдэг ч жилээс жилд төсөв дээр ажиллах УИХ-ын хугацаа богиноссоор. Үнэндээ Монгол Улсын төсөв улсын биш тойргийн төсөв болж хувирсан. 2018 оны нэгдсэн төсөвт орлогыг долоон их наяд 231 тэрбум төгрөгөөр суулгажээ. Энэ нь ДНБ-ий 23.8 хувьтай тэнцэж байна. Харин нэгдсэн төсвийн зарлага есөн их наяд 651 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувьтай тэнцэж байна гэсэн үг. Төсвийн нийт алдагдал нь 2,4 их наяд төгрөг болж байгаа бөгөөд ДНБ-ий найман хувьтай тэнцэж байна. Ингээд ирэх 2018 онд сайд, дарга нар хэдийг “үрэх”-ийг сонирхуулъя.


  • Ерөнхийлөгчийн Тамгын газар – 5 тэрбум 242 сая
  • УИХ-ын дарга М.Энхболд – 33 тэрбум
  • Үндсэн хуулийн цэцийн дарга – 2 тэрбум 33 сая
  • Улсын дээд шүүх – 3 тэрбум 998 сая
  • Шүүхийн ерөнхий зөвлөл – 48.6 тэрбум
  • Хүний эрхийн үндэсний комисс – 1.40 тэрбум
  • Улсын ерөнхий прокурорын дарга – 29 тэрбум 238 сая
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга – 2 тэрбум 55 сая
  • Үндэсний аудитын ерөнхий газар – 11.3 тэрбум
  • Авлигатай тэмцэх газар – 14.48 тэрбум
  • Санхүүгийн зохицуулах хороо – 3 тэрбум 837 сая
  • Төрийн албаны зөвлөл – 730.8 сая
  • Үндэсний статистикийн хороо – 9 тэрбум 487 сая
  • Сонгуулийн ерөнхий хороо – 1 тэрбум 39 сая
  • Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс – 647.4 сая
  • Ерөнхий сайд – 203 тэрбум 278 сая
  • Шадар сайд – 136.7 тэрбум
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга – 34.5 тэрбум
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – 88 тэрбум 461 сая
  • Сангийн сайд – 6 их наяд
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд – 476 тэрбум
  • Зам тээвэр хөгжлийн сайд – 384.5 тэрбум
  • Батлан хамгаалахын сайд – 237 тэрбум
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – 1.6 их наяд
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – 26 тэрбум 397 сая
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – 266.6 тэрбум
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд – 1.2 их наяд
  • Эрүүл мэндийн сайд – 766.3 тэрбум
  • Барилга хот байгуулалтын сайд – 137.4 тэрбум төгрөг.

Харин ирэх оны нэгдүгээр сараас гурван төрлийн татвар нэмэгдэнэ. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай нэмэхээр хуульчилсан бөгөөд 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулна. Ингэснээр 500 мянгаас 1.5 сая төгрөг хүртэлх цалинтай иргэдийн гар дээрх цалин багадаа найман мянгаас 35 мянган төгрөгөөр танагдах тооцоотой байна. Харин 2,5 сая төгрөгийн цалинд 11,2 хувь, сарын дөрвөн саяас дээш цалинд 15,1 хувийн татвар ногдож байна. Хувь хүний орлогын албан татварын нэмэгдлээс төсөвт 2018 онд 51,5 тэрбум төгрөг орж ирнэ гэж шинэ засаг тооцож буй. Мөн архи, тамхины онцгой албан татварын нэмэгдэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж