Зимбабве улсын огцорсон дэд ерөнхийлөгч буцаж ирэв

Хуучирсан мэдээ: 2017.11.18-нд нийтлэгдсэн

Зимбабве улсын огцорсон дэд ерөнхийлөгч буцаж ирэв

Зимбабве улсын огцорсон дэд ерөнхийлөгч буцаж ирэв

Зимбабве улсад цэргийнхэн төрийн эргэлт гаргаж, ерөнхийлөгч 93 настай Роберт Мугабег гэрийн хорионд оруулсан үед дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагва эх орондоо буцаж очжээ. Мугабе өнгөрсөн долоо хоногт дэд ерөнхийлөгчөө төрийн эсрэг хуйвалдаан явуулахыг завдсан хэмээн албан тушаалаас нь огцруулсны дараа Эммерсон эх орноосоо дүрвэсэн билээ. Мугабегийн дээрх шийдвэрийг тэргүүн хатагтай Грейс Мугабег ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад нь давуу эрх олгох зорилготой байсан гэж ажиглагчид үзэж байгаа юм. Зэвсэгт хүчний тэргүүн генерал Константин Чивенга Мугабед саяхныг хүртэл үнэнч зүтгэж байсан ч Грейс Мугабег дэд ерөнхийлөгчийн байр суурийг эзэлснийг эсэргүүцэн болзошгүй тохиолдолд цэрэг хөдөлгөж, төрийн эрхийг авахаа анхааруулсны дагуу төрийн эргэлт хийсэн.

Мугабегийн эрх мэдэл ганхаж, цэргийнхэн болон эрх баригч намын гишүүд түүнийг огцрохыг шаардаж байгаа боловч тэрбээр татгалзсан хариу өгчээ. Зимбабвед буцаж ирсэн даруйдаа Эммерсон Мнангагва нийслэл Хараред очиж, Мугабетэй хэлэлцээ хийжээ. 1980 оноос хойш Зимбабве улсыг хатуу гараар захирч буй ерөнхийлөгч суудлаасаа буухгүй гэдгээ мэдэгджээ.  93 настай ерөнхийлөгч Роберт Мугабег огцрох эсвэл нас барсан тохиолдолд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө Эммерсон Мнангагва болон тэргүүн хатагтай Грейс Мугабе нар өрсөлдөж байсан боловч Мугабе Эммерсоныг огцруулж замаасаа зайлуулснаас болж цэргийнхэн төрийн эргэлт хийсэн.  Эммерсон буцаж ирсэн ч Мугабе огцрохоос татгалзаж байгаа үед улс орны ирээдүй цаашид хэрхэх бүрхэг байгаа юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж