44 гишүүнтэй шумбагч хөлөг сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.18-нд нийтлэгдсэн

44 гишүүнтэй шумбагч хөлөг сураггүй болжээ

44 гишүүнтэй шумбагч хөлөг сураггүй болжээ

Патагония эргээс 44 гишүүнтэй хөдөлсөн Аргентины шумбагч хөлөг сураг тасраад хоёр хонож байгаа гэнэ. Тэнгисийн цэргийн бааз шумбагч хөлгийг хайхаар, өргөн хүрээтэй эрлийн ажиллагаа эхлүүлсэн байна.

Шумбагч хөлөг Сан Хуан хамгийн сүүлд лхагва гаригт Сан Хорхе булан дах Чубут мужийн эргээс 430 км-ийн зайтай явж байхдаа радио станцаар холбоо тогтоосноос хойш сураггүй болсон тухай Аргентины тэнгисийн цэргийн баазаас мэдээлжээ.

Тэнгисийн цэргийн төлөөлөгч телевизээр мэдээлэл өгөхдөө шумбагч хөлөг яасан нь тодорхойгүй байгаа учраас алга болсон гэж хэлэхэд эрт байна гэжээ. Эрлийн болон  аврах багийнхан шумбагч хөлгийг хамгийн сүүлд холбоо барьсан газраас эрлийн ажиллагаа эхлүүлжээ. Аргентины тэнгисийн баазын төлөөлөгч мэдэгдэхдээ тэнгисийн гурван хөлөг онгоц, хоёр нисдэг тэрэг тэнгисийн булангийн 15 хувийг самнасан байна.

Дизель хөдөлгүүртэй, 66 метрийн урт, TR 1700 ангиллын Сан Хуан шумбагч хөлөг бол Аргентины тэнгисийн гурван шумбагч хөлгийн нэг гэнэ. Аргентин энэ шумбагчийг 1987 онд Германаас худалдан авч, 2007-2014 оны хооронд дахин засаж, сэлбэн эдэлгээний хугацааг 30 жилээр нэмэгдүүлсэн.

Хөлгийн багийн 44 гишүүний ар гэрийнхэн эрлийн багийнхныг ямар мэдээтэй ирэхийг хүлээж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж