Өвөл биш хавар хүйтрэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.11.18-нд нийтлэгдсэн

Өвөл биш хавар хүйтрэх үү?

Өвөл биш хавар хүйтрэх үү?

Монгол нутагт өвөл хэдийнэ иржээ. Өнгөрсөн зун бороо хур багатай байсан бол арваннэгдүгээр сар гарсаар ойр, ойрхон цас орлоо. Энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэн болно гэсэн яриа байгаа ч ус, цаг уурын мэргэжилтнүүд үүнийг үгүйсгэж, хүйтний эрч олон жилийн дундаж хавьцаа байна гэсэн мэдээлэл өгч буй. 


АРВАНХОЁРДУГААР САР

Агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1,0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Хөвсгөл, Дорнодын ихэнх нутаг, Завхан, Хэнтийн зүүн хойд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Говь-Сүмбэрийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн өмнөд, Төв аймгийн зүүн өмнөд, Өмнөговийн баруун, Дундговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

НЭГДҮГЭЭР САР

Энэ сард агаарын дундаж температур Завхан, Булган, Хэнтийн хойд хэсэг, Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховд, Увсын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

ХОЁРДУГААР САР

Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн ихэнх нутаг, Увсын баруун, Завханы зүүн өмнөд, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгорын баруун хойд, Архангайн баруун өмнөд, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, Өмнөговийн зүүн, Хэнтийн зүүн өмнөд хэсэг, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховдын хойд, Увсын баруун, Говь-Алтайн зүүн хагас, Завханы зүүн өмнөд, Өвөрхангай, Өмнөговийн баруун хэсэг, Баянхонгор, Архангайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Төв, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсэг, Дорноговь, Хэнтийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар уг дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

ГУРАВДУГААР САР

Энэ сард агаарын дундаж температур Булган, Хэнтийн хойд хэсэг, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Баян-Өлгий, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Увсын баруун, Архангайн зүүн, Өвөрхангай, Төв аймгийн баруун хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хагаст уур амьсгалын дунджаас ахиу, Завхан, Баянхонгорын өмнөд, Дундговийн зүүн, Хэнтийн баруун өмнөд, Дорноговийн баруун хойд хэсэг, Говь-Алтай, Өмнөговь, Говь-Сүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар уг дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

О.САР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж