Хятадын өмнөд мужид, Энэтхэгийн хилийн ойролцоо 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай АНУ-ын геологийн судалгааны төвөөс өнөөдөр/2017.11.18/ мэдээлжээ. Эхний газар хөдлөлт газрын гадаргуугаас 10 км-ийн гүнд 6.7 магнитудын хүчтэй болсон гэнэ. Хятадын өмнөд муж хүн амын төвлөрөлт багатай ч газар хөдлөлтийн улмаас хэр их хохирол учирсныг одоогоор тодорхойлж амжаагүй байна. Газар хөдлөлт болсон Хятадын өмнөд мужтай Энэтхэгийн уулархаг Аруначал Прадеш бүс хиллэдэг. Газар хөдлөлтийн голомт нь хүн ам ихээр төвлөрсөн Энэтхэгийн Алонг, Пасигхат, Тезу мужаас 240 км-ийн зайд байсан гэнэ. 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь асар их гамшиг хохирол учруулж мэдэх нэлээд аюултайд тооцогддог аж.