Ё.Басхүү Нидерландын гран прид түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.11.18-нд нийтлэгдсэн

Ё.Басхүү Нидерландын гран прид түрүүллээ

Ё.Басхүү Нидерландын гран прид түрүүллээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гран при ангиллын тэмцээн баасан гаригт/2017.11.17/ Нидерландын Гааг хотод эхэллээ. Тус тэмцээнд 43 орны 231 бөх барилдаж байгаагаас манай улсаас 10 жүдоч зодоглож байна. 

Тэмцээний эхний өдөр болсон эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү аваргын алтан медалийг хүртлээ. Манай бөх финалын барилдаанд ОХУ-ын Шамилов Якубыг цаг дуусахад 1 минут 13 секунд дутуу байхад даралтанд оруулж, цэвэр яллаа.

Ё.Басхүү эхний тойрогт хийлж, Испани, Нидерландын бөхчүүдийг ялж, С хэсгийн аварга болсон. Тэрбээр Ираны бөх Н.Гассем, ОХУ-ын Шамилов Якубыг дараалан цэвэр ялж, жиндээ түрүүллээ. Энэ жингийн хүрэл медалиудыг ОХУ-ын Хаметов Ислам, Испанийн Мартин Алберто нар авсан байна. Тус жинд нийт 12 орны 22 жүдоч барилдлаа. 

“Hague 2017” гран при тэмцээний эхний өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү аваргын алтан медалийг хүртсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу жүдоч Б.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 52 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар хүрэл медаль хүртлээ. Нийт таван тамирчин татамид гарснаас нэг алт, гурван хүрэл медаль авч медаль хүртсэн орнуудыг тэргүүлж эхэллээ. 

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

ШУУД ҮЗЭХ: https://live.ijf.org

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж