Амартүвшингүүд хүрэл медаль авлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Амартүвшингүүд хүрэл медаль авлаа

Амартүвшингүүд хүрэл медаль авлаа

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гран при ангиллын тэмцээн өнөөдөр Нидерландын Гааг хотод эхэллээ. Тус тэмцээнд 43 орны 231 бөх барилдаж байгаагаас манай улсаас 10 жүдоч зодоглож байна. 

“Hague 2017” гран при тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорлоо. 

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Б.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Уранцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдээд байсан. Тэгвэл 60 кг-д амартүвшингүүд өрсөлдөгч бөхчүүдээ ялж, медалийн тавцанд зэрэгцэн зогслоо. 

Гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, Нидерландын К.Бас, нутаг нэгт Б.Амартүвшинийг ялж, хэсгийн аварга болсон. Манай бөх финалд үлдэх эрхийн төлөө Туркийн Бекирт ялагдсан ч Нидерландын К.Рог ялснаар медалийн тавцанд зогслоо. 

Б.Амартүвшин дагах барилдаанд Нидерландын В.Тибо, Испаний Г.Франциског ялснаар хүрэл медаль хүртлээ. 

ШУУД ҮЗЭХ: https://live.ijf.org

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж