Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гран при ангиллын тэмцээн өнөөдөр Нидерландын Гааг хотод эхэллээ. 43 орны бөх зодоглож буй тус тэмцээний медальтнууд эхнээсээ тодорч эхэллээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахтан улсын Гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Г.Отгонцэцэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр финалын барилдаанд Укрианы Вилодид Дариад дийлдлээ. Хоёр бөхийн барилдаан нэмэлт цагт /8:32/ үргэлжилж, Дариа вазари үнэлгээ авснаар жиндээ түрүүллээ. Энэ жинд 11 орны 15 бөх барилдсан юм.
Г.Отгонцэцэг жиндээ мөнгөн медаль хүртсэнээр Казахстан улс эхний өдөр медаль хүртсэн орны нэгээр бичигдлээ.
“Hague 2017” гран при тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорлоо. Тэмцээн ням гаригт өндөрлөнө.
ШУУД ҮЗЭХ: https://live.ijf.org
Ч.БОЛОР