
Тас хар хослол, хөх зангиагаар гангарсан эрхэм Бэкхем энэ удаагийн арга хэмжээнд мөдхөн төрөх гэж байгаа эхнэр Викториягаа орхиод ганцаараа иржээ. Тэрээр “Виктория маань та хоёртой уулзахыг маш их хүсч байсан ч, бие нь сул болоод ирж чадсангүй. Та хоёрт маш их хайртай гэж дамжуулсан” гэхэд Уиль “Зүгээр, бид хоёрын мэндийг ч мөн Викторияд дамжуулаарай” гэжээ. Түүнчлэн Бэкхем Уилээс Канадад хийсэн айлчлалынх нь талаар асуухад Уиль “Гайхалтай хэдэн өдрийг өнгөрөөлөө. Бид хамгийн гайхамшигтай газруудыг үзэж, гайхалтай олон хүмүүстэй уулзсан. Бүх зүйл маш сайхан байсан” хэмээн хариулжээ.
Б.Энх