Израиль улсын тусгаар тогтнолын баяр. Израиль 1948 оны тавдугаар сарын 14 тусгаар тогтнолоо тунхагласан юм. Энэ өдөр Еврей нарын есөн сая хүний гуравны нэг нь амьд үлдсэн Дэлхийн II дайн дөнгөж дуусаад байсан юм. Дайны дараа Палестинд еврей нарын нүүн очиход англичууд улам ч их хориг тавьж байв. Үүний хариуд нь “Еврейн эсэргүүцлийн хөдөлгөөн” байгуулагдсан байв. Англичууд хил хаасан ч 1944-1948 он хүртэл нууцаар Палестинд 85 000 еврей шилжин ирсэн байлаа. Улс орны байдал тогтворгүй байсан учир Британийн Засгийн газар Палестины асуудлыг шийдэх эрхийн НҮБ-д шилжүүлсэн байна. 1947 оны арваннэгдүгээр сарын 29-нд НҮБ Палестиныг хоёр улс болгон хуваах шийдвэр гаргасан юм. Арабууд эсэргүүцэн дайн эхэлсэн байна. Еврейчүүд зэвсэг барин улс орноо байгуулахаар тэмцсэн юм. Британийн мандатын хугацаа дууссан 1948 оны тавдугаар сарын 14-ний өдөр Давид Бен-Гурион Тел-Авивын музейд шинэ орны тусгаар тогтнолыг тунхаглан Мединат Исраэль (Израиль улс) гэсэн нэртэй орныг бий болгосон билээ.
Үйл явдал
1303 он. Монголчуудын Сирид нэвтэрсэн хамгийн сүүлчийн томоохон аян дайны үеэр Египетын мамлюкууд Махмуд Гззан хааны цэргийг Дамаскийн ойролцоо бут цохижээ. Чингис хааны холын залгамжлагч нарын нэг Газан хаан өөрийн армийн хамт буддын шашнаас исламын шашинд орсон нэгэн байлаа.
1653 он. Англи, Шотланд, Ирландын ивээгч-лордоор Оливер Кромвель зарлагдав. Үүний өмнө тэрээр шинэ хөрөнгөтөн, дээдсийн эрхийг хамгаалахаар иргэний дайн дэгдээж Лондонг эзлэн I Карл хааныг цаазлан Английн хаант засаглалыг устгаж тус орныг Бүгд найрамдах улс болгон зарлаж байжээ.
1841 он. Америкт Эдгар Аллен Погийн хамгийн анхны адал явдалт “Моргын гудамжин дахь аллага” гэсэн өгүүлэл нийтлэгдсэн байна. Ядуу гуйлгачин байдалд нас барсан тэрээр үхсэнийхээ дараа алдартай зохиолч, яруу найрагч, нэртэй болсон юм.
2003 он. Тоногдсон Иракийн Үндэсний музейд алдсан үзвэрийн эхний 20 ширхэгийг түүхэн үзмэрийг энэ өдөр буцаан тушаасан байна. Сүүлийн дайны үеэр музей танхайрагчдын тонолтод өртөж түүхийн үнэтэй үзмэрүүдийн хэсгээс алдсан ба зарим үзмэр өнөө хүртэл олдоогүй л байгаа юм.