Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Та юу үзмээр байна?

Амралтын өдрөө үр бүтээлтэй, гэр бүлтэйгээ хамтдаа сайхан өнгөрөөмөөр байна уу. Тэгвэл хаана ямар арга хэмжээ, үзвэр үйлчилгээ гарахыг сонирхуулья.


Та юу үзмээр байна?

Ням гарагийн 17.00 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт П.И.Чайковский  “Хунт нуур” балетийг  тоглоно. ‘Хунт нуур’ балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр анх тавигдаж байжээ. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар бүтээсэн байдаг. Тоглолтын тасалбар 10,20,30 мянган төгрөгийн үнэтэй.

Бямба гарагт 17.00 цагаас УДБЭТ-ын гоцлол дуучдаас хамгийн олон жил ажилласан, эмэгтэй хүний хамгийн өтгөн, өвөрмөц хоолойтой дуучин Р.Доржхоролын бие даасан ‘Меццо’ тоглолт болно. Сайхан цыган бүсгүй Кармены ихэмсэг атлаа уянгалаг дуу, Амнерис гүнжийн атаат сэтгэлийн шаналал, Өэлүн ээжийн ухаалаг, зөөлөн үгсийг та монгол бүсгүй Р.Доржхоролын хоолойгоор сонсох болно. Тоглолтын тасалбар 10,15,20 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Бямба, гарагт 19:00 цагаас “Дэлхийн болон Чингисийн хүүхдүүд  киноны концерт”  ‘Монгол Улсын Филармони’-ийн концертын танхимд болно. Тоглолт хоёр хэсгээс бүрдэх ба нэгдүгээр хэсэгт дэлхийн болон Монголын шилдэг киноны хөгжмийг толилуулна. Харин хоёрдугаар хэсэгт ‘Чингисийн хүүхдүүд’ киноны хөгжмүүдийг тоглоно. Тоглолтын тасалбар 30,000 төгрөг.

Та юунд хамрагдмаар байна?

Бямба гарагийн 20.30 цагаас Central tower-ийн 17 давхарт салса бүжгийн сургалтыг зохион байгуулна. Харин Ням гарагийн 15.00 цагт  ‘Их Монгол цогцолбор’-ын гуравдугаар давхарт дэлхий дахинд хамгийн халуун сэдэв болж байгаа цахим буюу криптовалютын /биткойн/ талаарх зөв ойлголтыг өгөх, улмаар хөрөнгө оруулах боломжийг нээх зорилготой сургалт болно. Мөн Ням гарагийн 15.00 цагт Монголын залуучуудын холбооны гуравдугаар давхарт  гитар сонирхогчдод зориулан ‘The Caffeine’ хамтлагийн соло гитарчин н.Буджав анхан шатны сургалт явуулна. Суралцахыг хүсвэл өөрийн гитартайгаа очих юм байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж