Уул уурхайн сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа (Удирдамж)

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Уул уурхайн сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа (Удирдамж)

Уул уурхайн сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа (Удирдамж)

Уралдааны үндэслэл, зорилго
 

Монголын уул уурхайн салбарын түүхэн хөгжил, уурхайн хувьсал, технологийн дэвшил, уурхайчдын ахуй амьдралын өнгө төрхийг харуулсан гэрэл зургийг олон нийтэд дэлгэн толилуулах өнгөрсөн үе, түүхийн жимээр залуу хойч үеэ аялуулах, уул уурхайн салбарын ажил, мэргэжлийн онцлогийг харуулахад уг уралдааны зорилго оршино.
 

Гэрэл зургийн уралдааныг “Уул уурхайн салбарын 95 жил”-ийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Монгол орны уул уурхайн салбарын онцлог, эдийн засаг, нийгэмд үзүүлж буй ач холбогдлыг олон нийтэд гэрэл зургаар дамжуулан таниулахад чухал үүрэгтэй юм.
 

Номинаци /Сэдэв/

  • Хариуцлагатай уул уурхай

  • Би уурхайчин

Уралдааны үргэлжлэх хугацаа

2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд уралдааныг албан ёсоор олон нийтэд нээлттэй зарлан, хөтөлбөр болон удирдамжийг хүргэж, 2017 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийг дуустал буюу 20 хоногийн хугацаанд сонирхсон оролцогчдын материалыг хүлээн авна.

Оролцогчдод тавих шаардлага

  • Нас, хүйс, мэргэжил, шашин шүтлэг, үндэстэн, ястан харгалзахгүй хэн бүхэн оролцох боломжтой.

  • 18 нас хүрээгүй хүүхэд оролцож буй тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч нь зохиогчийн эрхийн асуудлыг хариуцах болно.

Бүтээлээ ирүүлэхэд анхаарах зүйлс

  • Оролцогчдын бүтээлийг дээрх номинациудын дагуу хүлээж авна. Оролцогч номинаци бүрт ганцаарчилсан болон гэрэл зургийн сурвалжлага хэлбэрээр оролцох эрхтэй. Оролцогч бүтээлдээ нэр өгсөн байх ба зургийн тайлбарыг товч, тодорхой, ойлгомжтойгоор өгсөн байхыг анхаарна.

  • Оролцогч эх бүтээлээ 30см х 20см хэмжээтэй бэлтгэж, dagvaa0320@gmail.com, byambaa051@gmial.com цахим хаягаар, өөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, холбоо барих хаягийн хамт илгээнэ. Эсвэл CD, эсвэл Flash Driver/USB Stick дээр хуулж, зохион байгуулагчдын хаягаар биечлэн хүргэж болно.

  • Таны илгээсэн эдгээр зурагт тулгуурлан эхний шалгаруулалтыг хийж, улмаар танд мэдэгдэнэ.

  • Гэрэл зургийн нэр нь зохиогчийн нэр, бүтээлийн нэр, утас, номинацийн нэрийг латин үсгээр хадаж бичсэн байна. Жишээлбэл:

    • Зохиогчийн нэр: BOLDIIN BATAA

    • Бүтээлийн нэр: MONGOLIIN UUL UURKHAI

    • Номинацийн нэр: BI UURKHAICHIN

  • Таны зураг RAW файл бол JPG формат руу хөрвүүлсэн байх шаардлагатай. Эх зургийн талаарх танилцуулга буюу хэзээ, ямар камераар авсан тухай мэдээлэл компьютер дээр шалгахад байх ёстойг анхаарна уу.

  • Хөдөө орон нутгийн оролцогчид бүтээлээ шаардлагын дагуу бэлтгэн зохион байгуулагчид руу шуудангаар, эсвэл найз нөхдийн холбоо, харилцааг ашиглан хүргэж болно.

Гэрэл зургийн нөхцөл ба шалгуур

  • Бүтээлийн зохиомж, агуулга, ур чадвар, бүтээлийн нэр, тайлбар, тухайн бүтээл чанарын шаардлага хангасан эсэхийг харгалзан шүүнэ;

  • Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх ёстой бөгөөд зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд зохион байгуулагч тал хариуцахгүй;

  • Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авах боломжгүй;

  • Эхний шалгаруулалтаас шалгарсан зургийг зохион байгуулагчид хэвлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд үзэсгэлэн гаргах тул фокусгүй гэрэл зургийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу;

  • Шүүгчид бүтээлийг гурван үзүүлэлтээр шалгаруулна. Үүнд:

    • Бүтээлийн уран сэтгэмж ба зурагчны авьяас чадвар

    • Гэрэл зургийн чанар ба техникийн бусад үзүүлэлт

    • Бүтээлийн агуулга ба нэр, тэдгээрийн шүтэлцээ

Зохиогчийн эрх

  • Гэрэл зургийн зохиогчийн эрх нь зураг авсан хувь хүнд байна.

  • Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд зохион байгуулагчдын гэрэл зургийн сан хөмрөгт зохиогчийн эрхтэйгээ үлдэнэ;

  • Зургийг бусад хувь хүн, байгууллагад худалдах, шилжүүлэх, хэлбэрээр ашиглуулахгүй байх үүргийг зохион байгуулагч тал бүрэн хариуцах болно;

  • Шагналт байранд шалгарсан, номинаци бүрийн эхний 3 байранд орсон гэрэл зургийн зохиогчийн эрх нь зохиогчдод үлдэх ба цаашид ном, сэтгүүлд хэвлэх, сурталчилгаа, хамгааллын ажилд ашиглах эрх нь зөвхөн УУХҮЯ, АМГТГ зэрэг байгууллагад үлдэхийг зохиогч зөвшөөрнө. Ашиглах тохиолдолд зурагчны нэрийг заавал дурдана.

  • Шагналт байранд ороогүй ч, уралдаанд ирүүлсэн бүтээлийг УУХҮЯ, АМГТГ зэрэг санаачлагч, зохион байгуулагч байгууллага уул уурхайн салбарын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор ашиглах тохиолдолд зохиогчоос зөвшөөрөл авахгүй ба худалдааны зорилгоор ашиглах тохиолдолд зохиогчоос зөвшөөрөл авна. Энэ тохиолдолд зохиогчийн эрх нь гэрэл зурагчинд үлдэнэ. Ашиглах тохиолдолд гэрэл зурагчны нэрийг үргэлж дурдана.

  • Уралдааныг сурталчлах, уул уурхайн салбарыг олон нийтэд хүргэх зорилгоор гэрэл зургуудыг сонин хэвлэл, вэбсайт, цахим хуудсанд нийтлэх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргахыг уралдаанд оролцогчид зөвшөөрнө.

  • Гэрэл зургийн зохиогчийн эрхтэй холбоотой үүссэн маргаантай асуудлыг санаачлагч, зохион байгуулагч болон гэрэл зурагчин харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

Шүүгч ба гэрэл зураг шалгаруулах үйл явц

  • Гэрэл зургийн болон уул уурхайн мэдлэг туршлагатай мэргэжилтэн, судлаачид, мэргэжлийн гэрэл зурагчид, зохион байгуулагч, ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 8-10 хүнээс бүрдсэн баг гэрэл зургийг шударга, үнэн зөвөөр шалгаруулна.

  • Шүүгчид шалгуур үзүүлэлтийн дагуу номинаци бүрт шалгаруулна.

  • Гэрэл зургийг шүүгчдийн бүрэлдэхүүний санал болон фэйсбүүк-ээр саналыг авч, шилдгийн шилдэг гэрэл зургийг шалгаруулна.

Уралдаанд оролцогчдын болон тэргүүн байр эзлэгчдийн жагсаалт

Уралдааны II-р шатанд шалгарсан бүтээлээр гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж олон нийтийн хүртээл болгох ба шалгарсан бүтээлүүдээр зурагт альбом хэвлэн бүтээлийн эздэд болон Уул уурхайн салбар-95 жил ойн арга хэмжээнд идэвхтэй оролцсон байгууллагуудад үнэгүй тараана.

Уралдааны тэргүүн байр эзэлсэн оролцогчдыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтээр зарлаж, танилцуулах ба үр дүнг фэйсбүүк хуудсаар нийтэд хүргэнэ.

Шагналын сан

Номинаци бүрт эхний 4 бүтээлийг шалгаруулна. Шагналыг гэрэл зургийн уралдааны хаалтын үйл ажиллагаа дээр гардуулна.

  • 1-р номинаци

    • 1-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал – 2.000.000 төгрөг

    • 2-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал – 1.500.000 төгрөг

    • 3-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал – 1.000.000 төгрөг

    • Шагналт байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал-500.000 төгрөг

  • 2-р номинаци

    • 1-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал – 2.000.000 төгрөг

    • 2-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал – 1.500.000 төгрөг

    • 3-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал – 1.000.000 төгрөг

    • Шагналт байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал-500.000 төгрөг

Зурагт альбом

  • Монголын уул уурхай, уурхайчдын зурагт альбом, зурагт календарь болон бусад сурталчилгааны материалыг шилдэг бүтээлийг ашиглан өнгөтөөр хэвлэж гаргахыг уралдаанд оролцогчдод зөвшөөрнө.

  • Зурагт альбомын хувийг шилдэг оролцогч бүрт үнэгүй тараана.

  • Зурагт альбомын зохиогчийн эрх нь УУХҮЯ, АМГТГ-т байх ба бүтээлийн нэгтгэсэн хувь тухайн оролцогчид үлдэнэ. 

 

Санаачлагч, Зохион байгуулагч

“Монголын уул уурхайн сургалт судалгаа аялал жуулчлалын төв” НҮТББ

 

ХАЯГ: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

Нарны зам-62, Юнион Оффис, 1508 тоот

Утас: 77223377, 70131335, 90095060

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж