Навчин дээр урласан “ертөнц”

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Навчин дээр урласан “ертөнц”

Навчин дээр урласан “ертөнц”

Намар навчис унан, газраар нэг хийсэх нь гүнзгий мэдрэмж төрүүлдэг. Тэгвэл Хятадын Далянь хотын дээд сургуулийн гурван эмэгтэй оюутан навчин дээр зураг зурсан нь нэгэн шинэ үзэмжийг бий болгожээ. Тэд навчин дээр номын сан, галт тэрэгний зүтгүүр, цамхаг гэх мэт сургуулийнхаа бэлгэ тэмдэг болсон зүйлсийг буулгасан байна.

Бүтээлийнхээ талаар Шү Жялин “Энэ жилийн уянгат модны навч онцгой үзэсгэлэнтэй байсан. Тиймээс навчин дээр зураг зурахаар шийдсэн ч эхлээд юу зурахаа мэдээгүй” хэмээн ярив. Навчин дээр зураг зурах санаа нь романтик ч бодит байдал дээр зурахад тийм ч амар байгаагүй гэнэ. Бийрээ сонгохоос эхлээд л асуудалтай тулгарч байжээ.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж