Дуучин Рианнагийн тоглолт үргэлж гал цогтой мэт сүртэй болдог ч өнгөрсөн баасан гаригт Далласт болсон концертын үеэр тайзан дээр нь жинхнээсээ галд авалцсан гэнэ. Тайзны гэрэлтүүлэг шатаж, гал гарсан тул дуучин Рианнаг тайзнаас буулгаж, концертыг цуцалсан байна. Тайзан дээр гал асч эхлэх үед үзэгчид хашхиралдан, зарим нь зураг авч эхэлжээ. Далласын гал сөнөөх бригадийг ирэхэд тайзны арын албаныхан галыг унтрааж амжсан байсан аж. Галын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй гэнэ. Харин дуучин Рианна “twitter”-тээ “Далласын тоглолт галт бөмбөг болж хувирсан ч бидэнд зугаатай байсан. Гэвч би эргэж ирнэ гэдгээ амлаж байна” гэж бичжээ.
Видеог ЭНД дарж үзнэ үү.
Н.Энх